Витамин С арьсанд ямар үр нөлөө үзүүлдэг вэ?

Twitter Print
2019 оны 06-р сар 10-нд 13:49 цагт
Мэдээний зураг,

Витамин С арьсанд үзүүлэх үр дүн:

-Арьсны ѳнгийг сэргээнэ

рьсыг нѳхѳн тѳлжүүлнэ

рьсыг чангалснаар үрчлээг тэнийлгэнэ

-Арьсыг цайруулснаар сэвх нѳсѳѳ толбо, сорвийг багасгана

оллаген эластиныг идэвхжүүлнэ

Уян хатан байдлыг нэмэгдүүлнэ

Гадны нөлөө, нарны хорт туяанаас хамгаална

Арьсны бүтцийг сайжруулна

Зөөлөн толигор гэрэлтсэн ѳнгѳлѳг болгоно

Хөгшрөлтийн явцыг удаашруулна.

Арьс бол бидний хамгийн том ил эрхтэн, амьд организмын комплекс бөгөөд уг бүтцэнд витамин С нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. 

Витамин С нь арьсны уян хатан чанар буюу эластиний идэвхжилийг ѳдѳѳж ѳгч, коллагений ялгаралтыг хурдасгаснаар арьсыг дотроос нь түлхэн үүссэн үрчлээ зураасыг багасгахаас гадна шинээр үрчлээ үүсэхээс сэргийлдэг. Түүнчлэн гадны нөлөө чөлөөт радикалаас хамгаалж байдаг. 

Мѳн витамин С нь арьсан дахь эсийг шинэчлэхэд чухал үүрэг гүйцэтгэснээр арьсны ѳнгѳ сэргэж арьс жигд толигор болж эрүүл ѳнгѳ үзэмжтэй болдог.

Хэрэв витамин С дутагдвал арьс хуурайшиж, үрчлээ гүн зураас сууж, унжиж суларч, өнгөө алдан гунддаг.

С витаминыг сонгохдоо органик, ямар нэгэн химийн бодис, спирт, парабен буюу гоо сайхны ихэнх бүтээгдэхүүнүүдийг удаан хадгалахад зориулж хийдэг хавдар үүсэх шалтгаан болдог бодис агуулаагүй, эм болон хүнсний аюулгүй байдлын стандартыг хангасан бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй.

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.