Фэйсбүүк хэрэглэхээ болиход сэтгэл санаа дээшилж, намчирхах байдал бүдгэрдэг нь судалгааны үр дүнд тогтоогджээ

Twitter Print
2019 оны 03-р сар 16-нд 12:41 цагт
Мэдээний зураг,

Нүүр ном буюу Фэйсбүүк хэрэглээний талаар

Нүүр ном буюу Фэйсбүүк хэрэглэхээ болиход сэтгэл санаа сэргэлэн цовоо болж, улстөрийн хов живээс холдож, намчирхах байдал бүдгэрдэг тухай шинэ хийгдсэн судалгааны үр дүнд тогтоогджээ.

Сүүлийн жил гаруй хугацаанд фээсбүүк дэх хувийн мэдээлэлүүд алдагдаж, хууль бусаар ашиглагдаж буй гэмт хэргүүд бараг өдөр бүр гарч, шуугиан тарьж байгаа хэдий ч хэрэглэгч нар өөрсдийн фээсбүүк хаягаа бүрмөсөн устгах талаар тун хойрго хандаж байгаа байдалтай байна.

Гэвч шинэ хийгдсэн судалгаагаар тухайлбал түр хугацаар ч болсон фэйсбүүкийн хэрэглээнээс холдох нь үнэ цэнэтэй болохыг судлаж тогтоосон байна.

Эх сурвалж: web.stanford.edu/~gentzkow/research/facebook.pdf

Стэнфордын их сургууль, Нью-Йоркийн их сургуулийн хамтарсан судалгааны баг өдөрт дунджаар 1 цагаас дээш хугацаагаар Фэйсбүүк ашигладаг 2488 хүнийг цуглуулж, тэдгээрээс тал орчим хүнийг нь санамсаргүй түүвэрлэн, өнгөрсөн онд явагдсан АНУ-ын ерөнхийлөгчийн явцын сонгуулийн сурталчилгааны хугацаанд 4 долоо хоног фээсбүүк ашиглуулаагүй байна. Фээсбүүк ашиглаагүйн хариуд нь судалгаанд оролцогч бүрт 102 доллар төлбөр болгож төлсөн байна. Төлбөрт төлсөн 102 долларын хувьд өмнөх судалгаанд (дэлгэрэнгүйг эх сурвалжаас харна уу) хэрэглэгчдийн хувьд фээсбүүкийн “мөнгөн үнэлэмж” болгож гаргаж ирсэн үнэ байсан гэнэ.

Эх сурвалж: How much is social media worth? Estimating the value of Facebook by paying users to stop using it. Published: December 19, 2018 https://doi.org/10.1371/journal.pone.0207101

Судлаачид судалгаанд оролцогчдоос тогтмол хугацааны турш текст майлээр тухайн цаг үеийнх нь сэтгэл санаа ямар байгаа талаар асууж, мөн оролцогчдыг фээсбүүкийн хаягаа үнэхээр ашиглаж байгаа эсэхэд нь хяналт тавьж шалгаж байсан.

Ингээд судалгаа дуусахад фэйсбүүк ашиглаагүй бүлэгт янз бүрийн эерэг үр нөлөө гарсан байна. Юуны өмнө гэр бүл, найз нөхөдтэйгээ өнгөрүүлэх цаг ихээр нэмэгдсэн бөгөөд эдгээр хүмүүс цаг хугацааны энэ шинж боломжийг идэвхитэй өнгөрүүлэхэд зарцуулсан байна. 

Фэйсбүүк хэрэглээгүй хүмүүсийг хэрэглэсэн хүмүүстэй харьцуулахад “СЭТГЭЛ САНАА НЬ МЭДЭГДЭХҮЙЦ СЭРГЭЛЭН ЦОВОО” болсон байна.

Нийгмийн сүлжээнд дэх шинэ мэдээ мэдээллийг авах хэмжээ багассан хэдий ч түүний оронд улс төрийн хэнээрхэл ч мөн багассан байна. Судалгаанд оролцогчид туршилт дууссаны дараа ч урт удаан хугацаанд фээсбүүкт зарцуулах цагаа багасгасан гэжээ.

Энэхүү судалгаа фэйсбүүк хэрэглэгчдэд томоохон ач холбогдол болох олон үйл явдлын дээтаг олж авчээ. Судалгааны багаас олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хор хөнөөлийн талаар мэтгэлцэх үед “нийгмийн сүлжээний хэрэгслүүд нь гүн гүнзгий өргөн хүрээний хэрэгцээ шаардлагыг хангаж байдаг” гэсэн суурь бодит байдлыг хараагүй юм шиг өнгөрөөж болохгүй гэж тэмдэглэжээ.

Гэсэн хэдий ч, үүний нэгэн адил тоохгүй орхиж болохгүй өөр нэг шинэ нээлт байгааг мартаж болохгүй. Тэр бол "Хүмүүс бодсоноос ч илүү фэйсбүүкгүйгээрх амьдралаас таашаал авч чаддаг болохыг олж мэдсэн явдал" юм гэжээ.

Эцэст нь нийгмийн сүлжээний талаарх хувийн бодол:

Нийгмийн сүлжээ бидэнд юу өгсөн бэ?

Орон зайг алгассан 24 цагийн харилцаа холбоог тогтоох
Боловсрол болон бусдад нөлөөлөх хүчний хувьд асар хүчтэй арга хэрэгсэл
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх хил хязгааргүй бололцоо 
Нийгэмд болон өөрт тохиолдсон явдлын талаар өөрийнөө сэтгэгдэл, мэдээлэл, үзэл бодлоо чөлөөтэй хуваалцах боломжтой
Болж буй хэрэг явдлыг тэр дор нь мэдээлж улс орон дэлхий дахинд хүргэх боломж, 
Хэлэлцүүлгийн талбар дахь онлайн бүлэглэлээр дамжуулан мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд туслахуйц мэдлэг мэдээлэл хайх
Гамшиг, яаралтай үед мэдээлэл түгээх гэх мэт зохистой байдлаар ашиглавал үнэхээр хязгааргүй эерэг боломжуудыг өгсөн.

Эсрэгээр сошиал медиа буюу нийгмийн сүлжээ биднээс юуг булаасан бэ?

Зорилгогүй ашигласнаас болж эцэс төгсгөлгүй мэдээллийн орчинд үнэтэй цаг заваа алдах
Хэлсэн, бичсэндээ хариуцлага хүлээх чадваргүй болгох
Хүмүүс хоорондын харилцааны хамгийн чухал хэсэг болох нүүр тулж харилцах чадвараа алдах
Хэн нэг ядаргаатай “Фээсгүй” этгээдтэй хэрэлдэх, муудалцаж хамаг стрессээ барах 
Хувийн нууц, мэдээлэл алдах гэх мэт мөн л маш олон асуудал байна

Сошиал медиаг бүрэн хориглох бус, “хариуцлагатай хэрэглээ”-г дэмжих нь чухал юм шиг

Тэгвэл үүний тулд яах хэрэгтэй вэ

“Сошиал медиа латераси” буюу “Хариуцлагтай хэрэглээг дэмжиж хөгжүүлэх” явдал гэж?

Хариуцлагатайгаар сошиал медиаг хэрэглэх чадварыг сошиал медиа латериаси гэж хэлдэг. Латериаси гэдэг нь бичиг үсэгт тайлагдах гэсэн утгаар орчуулагдах хэдий ч нэг ёсны түүнийг хэрэглэх, дадал болгох чадвар юм. Мэдээллийг хялбар бүтээх чадвар, амьдруулах боломж хүн бүрт байгаа. Өөрөөр хэлбэл сошиал медиа буюу нийгмийн сүлжээнд байгаа бүх хэрэглэгч нэг ёсны сэтгүүлч болдог.

Ялангуяа эрүүл мэндийн салбарт энэ маш эмзэг асуудал.

Цахим орчин дахь мэдээллийн чанар, үнэн зөв байдалд анхаарал хандуулж, тэр мэдээлэл нь өвчтөний эрүүл мэнд болон өвчинд ямар янзын нөлөө үзүүлэж болохыг сайтар ухамсарлах асуудал.

Цахим орчноор өөрсдийгөө эсвэл өрөөл бусдыг оношилж эмчилж байгаа байдал туйлын сэтгэл зовоосон асуудал болж байна.

Өвчтөн үйлчлүүлэгчдийн эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл, зөвлөмж, үйлчилгээ хүргэхэд эмч эмнэлгийн мэргэжилтнүүд маань шаардлагатай цогц ур чадвартай байх асуудал чухал юм болов уу аа даа.

Ойдовын Батгэрэл PhD

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.