Хүний өсөн дэвжих үе шат

Twitter Print
2019 оны 04-р сар 03-нд 12:11 цагт
Мэдээний зураг,

ХҮНИЙ ӨСӨЖ ДЭВЖИХ ҮЕ ШАТ

1. Comfort Zone - Алмай Үе (Тухлаг Хүрээ) (Сүх далайтал үхэр амар!)

(Zone-гэдгийг Бүс гэсэн оронзайн утгаар нь биш хүний амьдралын уруудаж доройтох, өсөж дэвжих цаг хугацааны хил хязгаар талаас нь бодож үе гэж буулгамаар санагдлаа.) Одоогийн хүрсэн мэдлэг, чадварынхаа түвшинд буюу байгаа байдалдаа дассан, бүх юм аюулгүй, хяналтанд байгаа гэж сэтгэн хийдгээ хийж, олдогоо олж, хүнээс илүү ч үгүй дутуу ч үгүй, амьдралын урсгал даган хөвж байгааг хэлнэ. Муу нь юу байх вэ, амьдрал болж л байна! Товчхондоо бахь байдгаараа!

2. Fear Zone- Түгших Үе (Болохоо байлаа, одоо яах вэ?!) 

Шинэ нөхцөл байдал: өөрийнх нь мэдлэг, чадвар хангалтгүйг, бусдаас хоцорч байгаагаа гэнэт ухаарсан цочирдол ба тэрхүү шинэ нөхцөлд хөл алдаж, өртөө итгэлгүй байдал давамгайлсан, аливаа бүтэлгүйтэлд хөндлөнгийн шалтаг олж, асуудалтай нүүр тулахаас халшран, өөрөө бие даан шийдэхээс бултан бусдын үг, үзэл бодлыг харж, толгой нь эргэнэ. Дороо эргэлдэнэ.

3. Learning Zone- Суралцах Үе (Одоо яая гэх вэ, үзээд алдахаас!) 

Энэ үед хүн өөрт тулгарсан асуудал, бэрхшээл, сорилтуудтай нүүр тулж, арчаагүй байдлаасаа гарахын тулд өөрийгөө дайчилж, шинэ зүйл сурч, шинэ мэдлэг, чадвараар өөрийгөө цэнэглэж, үүнээ ч илүү их зүйл бүтээж чадах юм байна гэсэн бат итгэлтэй болж, би чинь хаана, юу хийж энэ их цаг хугацааг үрээ вэ гэж гайхан урагш алхаж, Тухлаг Хүрээгээ улам тэлнэ.

4. Growth Zone-Дэвжих Үе (Нээрээ юү, би үүнийг хийчихлээ гэж үү?!

Тийм ээ, би үүнээс ч илүү ихийг хийж чадна!) 
Өөрийгөө хэн бэ гэдгийг илүү таньж, амьдралынхаа зорилгыг тодорхойлж, мөрөөдлөө бодитоор хэрэгжүүлж, түүгээрээ амьсгалж амьдарч эхлэнэ. Шинэ шинэ зорилго өмнөө тавьж, түүндээ хүрч, түүнийхээ үр дүнг үзэж, өгөөжийг нь хүртэнэ.

Орчуулсан: Л.Мөнхтөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.