Зохион байгуулагч орон багийн дүнгээр тэргүүлэх нь эхнээсээ тодорхой болж байна уу, эсвэл... -

Twitter Print
2014 оны 03-р сар 28-нд 10:04 цагт
Мэдээний зураг,

Япон улсын Сайтама хотод уран гулгалтын Дэлхийн аваргын тэмцээнд энэ сарын 26-нд нээлтээ хийж эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэрийн тэмцээн боллоо. Эрэгтэйчүүдийн төрөлд зохион байгуулагч орны Тацуки Мачида 98.21 оноогоор тэргүүлсэн бол Испанийн Хавьер Фернандес 96.42 оноотой хоёрдгаарт бичигдсэн байна. Харин “Сочи-2014”-ын аварга Юзуру Ханю 91.24  оноо авч эхний гуравт багтжээ.  Эмэгтэйчүүдээс “Ванкувер-2010”-ын мөнгөн медальт Японы Мао Асада 78.66, “Сочи-2014”-ын хүрэл медальт Италийн Каролина Костнер 77.24, “Сочи-2014”-ын багийн алтан медальт Юлия Липнецка 74.54 оноотой эхний гурван байрыг эзэлсэн байна. Эндээс харахад Япон улс төрөл тус бүрд медаль авах, цаашлаад хошой дэлхийн аваргатай болж магадгүй. Сүүлийн жилүүдэд уран гулгалтын томоохон тэмцээнүүдэд зохион байгуулагч орон өндөр амжилт гаргадаг бичэгдээгүй хууль үйлчлээд байна. БНСУ-ын уран гулгалтын холбоо шүүгчдийг худалдагдсан гэж хардах үндэслэл энэ ч байж болно. “Сочи-2014”-ын эмэгтэй ганцаарчилсан төрөлд манай гарагийн хамгийн шилдэг уран гулгагч нь түрүүлж чадаагүй бол өмнөх дэлхийн аваргад зохион байгуулагч Канад улс багийн дүнгээр тэргүүлж байв. 2013 оны дэлхийн аваргад Канад 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн бол ОХУ 1 алт, 1 хүрэлтэй нутаг буцсан. Мөн БНСУ, АНУ 1 алт, Итали, Герман, Казакстаны уран гулгагчид дэлхийн аваргаас 1 мөнгөн медаль хүртсэн түүхтэй. Харин өнөө жилийн дэлхийн аваргын эхнээс Япон улс тэргүүлж эхэлсэн нь олон хүний сонирхлыг хөдөлгөж, хардах сэтгэл төрүүлж байна. Үнэхээр тэмцээн бүрд зохион байгуулагч орон яах аргагүй чадварлаг байна уу, эсвэл шүүгчид зохион байгуулагч оронтой хуйвалдаж байна уу гэдэг асуудал удахгүй тодорхой болно биз. М. Золбаатар

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.