Цус өтгөрснөөс зүрх дэлсэж, дотор муухайрч, огиудас хүрнэ

Twitter Print
2019 оны 06-р сар 20-нд 09:07 цагт
Мэдээний зураг,

Цус бол хүний хөдөлгөгч хүч юм. Цус эрүүл байх нь тухайн хүнийг илүү залуу бас сайхан харагдуулах нэг нууц. Нас нэмэхийг хэрээр хүний цус өтгөрч бодисын солилцоо удаашралд ордог. Ингэснээр таргалалт, эрт хөгшрөлт болон бусад дагуул өвчнүүд олширдог. Харин цусаа байнга цэвэрлэж, шингэлж байх нь бүхий л асуудлын гарц юм. Ялангуяа гоо сайхандаа бүхий л хүчээ зориулдаг бүсгүй та энэ тухай бодож үзээрэй. Илүү сайхан, зөөлөн гэрэлтсэн арьстай, илүү үзэсгэлэнтэй, гуалиг сайхан болохын тулд өөрийн цусандаа анхаарал хандуулах цаг иржээ.

Цус өтгөрөлтийн шалтгаан нь хүний тав тух алдагдах,д аарах,у даан зогсох, хэвтэх зэргээр хөдөлгөөнгүй байдал давамгайлах, нойр, хоолны дэглэм алдагдах, хордлого авах, ханиад хүрэх хоолой өвдөх, хатиг гарах зэрэг олон янз байдаг.

Өтгөн цусыг зүрх биеээр тараах гэж хүчтэй ажилдагаас зүрх дэлсэх, дотор муухайрч, огиудас хүрнэ. Эрүүл, сайхан, залуу биеийн үндэс нь эд эс бүхнээр чинь нэвчин буй цус юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөж буйгаар насанд хүрсэн хүн хоногт 400 г-аас багагүй хүнсний ногоо, жимс, жимсгэнэ хэрэглэхийг зөвлөдөг. Учир нь хүнсний ногоо, жимс, жимсгэнэ нь зүрх судасны өвчнөөс хамгаалах олон бодисыг агуулдаг нь судалгаагаар тогтоогджээ.

Тэдгээрт фолийн хүчил, хүнсний эслэг, кали, магни, каротинойдууд, фитостеролууд, флавонойдууд болон бусад антиоксидантпополифенолууд багтана. Эдгээр нь судасны хананд өөхөн хурдас үүсэхээс сэргийлэх, түүнийг цэвэрлэх үйлчлэлтэй нь ажээ.

Нөгөөтэйгүүр жимс, хүнсний ногоо, шош буурцаг, үр самар нь кали, магни, кальц, антиоксидант, эслэгээр баялаг тул тогтмол хэрэглэснээр цусны даралтыг бууруулах, тогтворжуулах ач холбогдолтой.

Англид хийгдсэн судалгаагаар шинэ жимсний тогтмол хэрэглээ нь зүрхний өвчнөөр нас барах эрсдэлийг 24%, тархины судасны эмгэгээс шалтгаалсан нас баралтыг 32% бууруулдаг болохыг харуулжээ.

ОХУ-ын эрдэмтэн Ар Эддар нарын судалгаагаар ургамлан хоолны тогтмол хэрэглээ нь зүрхний өвчний эрсдэлийг 90-97% бууруулна гэж тогтоожээ. Хүнсний ургамал нь судасны хананд хуримтлагдсан өөх тосны хурдасыг цэвэрлэх замаар зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулдаг байна. 

Хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, бүтэн үрт цэвэршүүлээгүй үр тариа, буурцаг, шош, үр самрын найрлагад хүний эрүүл мэндэд хэрэгтэй олон төрлийн шим тэжээлийн бодисууд байхаас гадна хүний бие мах бодид хуримтлагдсан хорыг цэвэрлэх, саармагжуулах үйлчлэл бүхий биологийн идэвх бодисууд байдаг учир хүний эрүүл мэндэд тулгарсан олон хямралыг намжаах, илааршуулах үйлчлэлтэй болохыг судлаачид нотлоод байна. Мөн хоолондоо ургамлын тос түлхүү хэрэглэх нь судас нарийсч хатуурахаас сэргийлдэг.  

Эдгээр хоол хүнс нь цусыг шингэлж судасны ханыг зөөлрүүлэн цусан дахь хлостериныг бууруулах, цусны даралтыг бууруулж зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах, цусан дахь сахарын хэмжээг бууруулж чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг сайн талуудтай юм. 

Хоол хүнсний сонголтоо зөв хийж судсан дахь холестерол, царцуу өөхөн хурдасыг цэвэрлээрэй.

Д.Золзаяа

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.