Доналд Трамп, Ким Жон Ун нар яг одоо уулзаж байна

Twitter Print
2019 оны 02-р сар 27-нд 20:40 цагт
Мэдээний зураг,

Яг одоо Вьетнамын нийслэл Ханой хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар уулзаж, олон улсын хэвлэл мэдээллийнхний өмнө гар барилцан, зургаа авахууллаа.

Америкийн төрийн тэргүүн уулзалт “маш амжилттай болно” гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн бол Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, “Бид бүх саад бэрхшээлийг давж чадсанаар өнөөдөр ингээд уулзаж байна.” хэмээн онцолжээ.

Trump shakes hands with Kim in Hanoi on Wednesday.

Доналд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд хандан, “Бидний анхны уулзалт маш амжилттай болсон. Ким даргатай Вьетнамд хамтдаа ингээд уулзаж байгаа минь маш том хүндэтгэл юм. Танай улсад эдийн засгийн маш том боломж байна.” хэмээн ярьсан байна.

Хоёр улсын төрийн тэргүүний аль аль нь хэвлэл мэдээллийнхний асуултанд хариулахаас татгалзсан ба сэтгүүлчдийн асууж байсан асуултуудын дийлэнх нь Америкийн төрийн тэргүүнд хаяглагдсан байжээ.

Эх сурвалж: CNN, ARIRANG NEWS

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.