“Facebook”-тэй хамтран хууран мэхлэгч залуучуудыг илчилье

Twitter Print
2014 оны 03-р сар 08-нд 09:14 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр “Facebook”-ийн хэрэглээ дэлхий нийтэд өргөн тархсан. Манай улсын хувьд ч “Google”, “Twitter”, “Yahoo” зэрэг бусад олон улсын цахим сайтаас “Facebook”-ийн хандалт илүү байдаг. Саяхан АНУ-д нэгэн хачирхалтай хэрэг гарчээ. Тус улсад “Та тэднийг ч бас таньдаг байж магадгүй” гэсэн групп байдаг аж. Гэтэл Вашингтон хотод оршин суудаг хоёр эмэгтэй нэг залуутай гэрлэлтээ батлуулснаа “Facebook”-ийн тусламжтайгаар мэдэж авсан нь олны анхаарлыг татаад байна. Тэрхүү залуу нь 41 настай, хорих ангид ажилладаг Алан О'Нил гэдэг байж. Анхны эхнэртэйгээ 2001 онд гэрлэж байсан ч удалгүй хоёр тийшээ болжээ. Харин дахин амьдрал зохиохдоо Нэгдсэн улсын хуулиар өмнөх гэрлэлтээ цуцлуулсан байх шаардлага тулгарсан байна. Ингээд тэрээр овгоо сольж Алан Фак гэдэг нэртэй болж 2009 онд шинэхэн амрагтайгаа гэрлэсэн аж. Түүний энэ үйлдэл “Facebook”-ээр анхны эхнэр нь олж хартал нууц байжээ. Харин “Facebook” гарч ирснээр Алан О'Нил хууль зөрчсөн нь тогтоогдож өдгөө цагдаад шалгагдаж байна. Хэрэв буруутай нь тогтоогдвол нэг жил хүртэл хорих ялаар шийтгүүлэх аж. Сонирхуулахад манай улсад ч үүнтэй ижил төстэй явдал гарч байсан. Нэг танил маань ярихдаа “Боломжийн ажил төрөл хийдэг нэг залуу өөрөөсөө 10 насаар дүү бүсгүйтэй хамтран амьдарч байжээ. Мэдээж анх танилцахдаа эхнэргүй ганц бие гэж хэлсэн. Харин хэсэг хугацааны нөгөө охин найз залуу болсон хүнийхээ “Facebook”-рүү нь орсон чинь “Аав болсонд баяр хүргэе” гэж найзууд нь бичсэн мессежүүд ирсэн байжээ. Ингээд хамтран амьдрагч нь эхнэртэй, саяхан эхнэр нь төрсөн тухай “Facebook”-ээр дамжуулан мэдэж авсан байна. Э. Гүнтөмөр -

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.