ОХУ энэ сарын 25-наас Исланд, Мальта, Мексик, Португал, Саудын Арабтай тогтмол нислэгээ сэргээнэ

Twitter Print
2021 оны 05-р сар 23-нд 09:12 цагт
Мэдээний зураг,

ОХУ энэ сарын 25-наас Исланд, Мальта, Мексик, Португал, Саудын Арабтай тогтмол нислэгээ сэргээхээр болжээ.

Мөн Өмнөд Солонгос, Финлянд, Япон улсын хооронд тогтмол нислэгийн тоог энэ сарын 25-наас харилцан нэмэгдүүлэхээр тохиролцсон байна.

Одоогоор ОХУ дараах улс орнууд руу олон улсын нислэгийг сэргээгээд байна. Үүнд: Армени, Азербайжан, Беларусь, Энэтхэг, Казахстан, Вьетнам, Венесуэл, Грек, Герман, Сингапур, Серби, Этиоп, Катар, Киргизстан, Өмнөд Солонгос, Египет, АНЭУ, Танзани, Швейцарь, Шри-Ланка, Узбекистан, Финлянд, Япон, Мальдив, Куба, Сейшелийн арлууд.

Э. Сарнай

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.