Вакцин томуугийнх учир ханиаднаас сэргийлэхгүй

Twitter Print
2019 оны 10-р сар 13-нд 14:09 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн үед “дархлаатай” гээд томуугийн вакцин хийлгэх реклам цацагдаад эхэллээ. Энэ тухай микробилогчийнхаа хувиар зарим тайлбар хийе гэж бодлоо.

1. Flu/грипп/томуу ба Cold/гриппо подобные заболевания/ханиад(томуу төст) гэсэн 2 өвчнийг ялгаж салгаж ойлгох нь зүйтэй. Эхнийх нь вирусаар өдөөгддөг халдвартай маш хүнд өвчин, үхэж ч болно. Вакцин бол гагцхүү томуугийн эсрэг хийгдсэн учир ханиаднаас урьдчилан сэргийлэхгүй. Ханиад бол томууг бодуул хамаагүй хөнгөн өвчин, өнөөдрийн анагаах ухаан түүнтэй тэмцэх аргаа одоогоор олоогүй л байна.

2. Одоо нөгөө томуугийн вакцины тухай: Томуу нь уг нь 1 төрлийн вирусаар л өдөөгддөг өвчин боловч энэ вирус “их ухаантай” учраас эсийн ханыхаа гадаргууг маш олон янзаар хувиргаж (180 гаруй ч билүү) чаддаг. Вакцин (хүний дархлааны систем) “аав-ээж” гэсэн зарчмаар ажилладаг. Ээжийн гэдсэн дээр жижигхэн товруу үүсэхэд аав очиж наалдаж чадахаа больчихож байгаа юм. Ийм учраас 1 төрлийн томуугийн вакцин хийлгэсэн хүн бусад 179 хувилбараар өвдөнө гэсэн үг.

Ер нь онолоор бол хүн 180 удаа томуугаар өвдөх эсвэл 180 төрлийн томуугийн вакцин хийлгэсэн тохиолдолд сая томуугаас бүрэн хамгаалагдана гэсэн үг. Тийм ч учраас хүн төрөлхтөн жил болгон томуугийн 1-2 вакцин шинээр хийгээд байгаа хэрэг, яг хэдийг хийснийг би мэдэхгүй.

3. Жил болгон ДЭМБ энэ жилд дэлхийн энэ тэр бүсэд томуугийн ийм2 төрөл (H1H2, H3H1...) дэгдэх магадлалтай байна гэсэн таамаг гаргаж үүнийхээ дагуу үйлдвэрүүдэд вакцин захиалан хийлгэж, дэлхийгээр тараадаг. Энэ таавар биелээд, хэрэв та вакцин хийлгэсэн байвал та томуугаар өвдөхгүй, өвдсөн ч хөнгөн өвдөнө. Өөр төрлийн хувилбар ороод ирвэл өвдөх л болно, Гэхдээ таны дархлаа сайн бол заавал өвдөх ч албагүй л дээ. Хэрэв та Америкт явж байхдаа вакцин хийлгэсэн бол Монголд тэр нь үйлчлэхгүй байх магадлалтай байх нь.

4. Тэгээд ер нь тэр вакциныг хийлгэх хэрэгтэй юмуу гэвэл би хэрэгтэй л гэнэ. Огт хоосон байснаас хамаагүй дээр, ДЭМБ алдаж тооцоолно гэх магадлал тун бага. Ялангуяа хүүхдүүддээ хийлгэчих хэрэгтэй. Ер нь тэгээд бүгдээрээ дархлаагаа дэмжиж, өвлийн улиралд калор, витаминтай хоол сайн идэж, дулаан хувцаслаж, агаарт сайн явж байх нь ганц томуу биш бүх төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ шүү дээ.

Микробиологич Т.Болд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.