Huawei компани эвхэгддэг дэлгэцтэй утсаа танилцууллаа

Twitter Print
2019 оны 02-р сар 25-нд 16:50 цагт
Мэдээний зураг,

Хятадын харилцаа холбооны Huawei компани Барселонд болсон Мобайл Уорлд Конгресс үзэсгэлэнгийн үеэр 5G сүлжээг дэмжигч, эвхэгддэг дэлгэцтэй Huawei Mate X ухаалаг гар утсаа танилцуулжээ.

Huawei Mate X энэ оны дундуур худалдаанд гарах гэнэ. Тус ухаалаг гар утас нь Balong 5000 5G модемтой ба 8 гигабайтын RAM, 512 гигабайтын багтаамжтай аж. Huawei Mate X нь ухаалаг утас, таблет хоёрын үүргийг давхар гүйцэтгэх ба эвхэгдсэн байхдаа 6.6 болон 6.39 инчийн хоёр дэлгэц, дэлгээтэй үедээ 8 инчийн нэг дэлгэцтэй болох аж.

Huawei Mate X өнгөрсөн долоо хоногт Самсунг компаниас танилцуулсан Samsung Galaxy Fold эвхэгддэг ухаалаг гар утастай харьцуулахад дэлгэц нь том аж. Samsung Galaxy Fold утасны хувьд 4.6 инчийн дэлгэц нь 7.3 инч болж дэлгэгдэх бөгөөд санах ой нь 12 гигабайт юм.

Үнийн хувьд Samsung Galaxy Fold 1980 ам. доллараар борлуулагдах бол Huawei Mate X 2607 ам. долларын үнэтэй байх гэнэ.

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.