Өсвөр насны хүүтэй аав бүхэнд...

Twitter Print
2019 оны 07-р сар 18-нд 14:04 цагт
Мэдээний зураг,

Аавуудын дунд түгээмэл эндүүрэл байдаг. Хүүгээ хатуужилтай, хүчтэй, сэтгэлийн хаттай жинхэнэ эр хүн болгохын тулд уйлахыг нь үздэггүй хорьдог, болохгүй үед нь гөвчихдөг, эелдэг байхыг сул доройтой эндүүрч хатуу ширүүн ханддаг.

Гэтэл, үнэндээ энэ хүмүүжлээр өссөн өнөөгийн хүүхдүүд эсрэгээрээ хулчгар, шинийг санаачлах, эрсдэл хийхээс эмээдэг, эмэгтэй хүнийг хайрлаж чаддагүй залуус болон төлөвшдөг. Тэгвэл таны хүслийг гүйцээх ГАНЦХАН чухал аргыг зөвлөе.

Хүүтэйгээ адал явдалт аялалд гар. Гэрэл зураг авахаар, загасчлахаар, ууланд авирах олон зорилгууд байж болно шүү дээ. Мөн, дугуйгаар, машинаар, үүргэвчтэй аль нь ч болно. Энэ үедээ юуг хийж болох уу, та өөрөө бас бодоод баяжуулаарай.

☆ Гарын доорх зүйлсээр, энгийн хээрийн хоол хийж идэх. Ядаж л турж үхчихгүйн тулд хоолоо хийгээд идчихдэг, хөлдөөд үхэхгүйн тулд галаа асаагаад сурчих хэрэгтэй.

☆ Асаасан түүдэг галынхаа дэргэд аминчхан яриагаа эхлээрэй. Ямар үед доромжилж, басамжилж байгаа хүнийг хашраах, зандрах хэрэгтэйг, ямар үед нэг гараараа нөгөө гараа атгаж өдөөн хатгалтыг тоохгүй, чимээгүйхэн тайван холдох хэрэгтэйг таниулах.

☆ Хамтдаа гол гатлах, уул руу авирах гэх мэт аялалыг дууссаныхаа дараах хоолны цагаараа тэсвэр тэвчээр үргэлж амжилт дагуулдгийг, хэрвээ унасан бол босоод үргэлжлүүлэх хэрэгтэйг, ялагдлаас ичих хэрэггүй, гэмтлээс зугтах аргагүйг ярилцах боломжтой.

☆ Аялалынхаа замд хүүдээ анхны дурлалынхаа талаар, ээжтэй нь учирсан үе, болзоонынхоо, хүүтэй болж байсан мэдрэмжээ ярилцаж сэтгэлд нь жинхэнэ оч болох эмэгтэйг зөв таних тухай, эмэгтэй хүнийг хайрлах арга ухааныг өгүүлээрэй.

☆ Үдэш майхандаа унтахаар хэвтэх үедээ өөрийнхөө өсвөр насанд тохиолдож байсан хөгтэй дурсамжаа хуваалцаарай. Анхны нойтон зүүд, энд тэнд үс ургаж эхлэх үе, охид сонирхоод хаягдаж байсан гэх мэт. Эндээс хүүхэд тань ч танд нээлттэй байж та түүнд бэрхшээлийг давах, бэлгийн боловсролын талаар зөв мэдлэгтэй болох зөвлөгөөг өгөх боломж олдоно.

Өсвөр насны хүүдээ өгөх таны хамгийн үнэтэй өв хөрөнгө энэ аялал байх болно гэдэгт итгээрэй. Жилдээ 2-3 удаа ийм аялалд гарч байхыг хичээгээрэй.

Аав нь хамт аялах боломжгүй гэр бүлийн хувьд өвөөг нь эсвэл ээжийнх нь ах, эрэгтэй дүүтэй нь хүүгээ ойр өсгөөрэй.

Г. Төмөрзаяа

БНСУ-ын Чонбук Их Сургуулийн Боловсролын Ухааны Магистр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.