Шилэн эрвээхэй буюу Грета Ото

Twitter Print
2021 оны 03-р сар 29-нд 13:48 цагт
Мэдээний зураг,

Манай дэлхийн хамгийн үзэсгэлэнт эрвээхэйнүүдийн нэгийг Грета Ото гэдэг гэнэ. Энэ сайхан амьтанг Англичууд “шилэн эрвээхэй” гэдэг бол испаничууд “бяцхан толь” гэдэг гэнэ.

Далавч нь болор адил тунгалаг мэт болов ч гэрлийн тусгалд солонгорч харагдах нь савангийн бөмбөлгийг санагдуулдаг гэнэ. Грета Ото дан хорт ургамлаар хооллодог бөгөөд авгалдай байх хугацаандаа биедээ маш их хор хуримтлуулсан байдаг тул хэн ч түүнд халдаж зүрхэлдэггүй аж. Грета Ото Өмнөд болон Төв Америкийн экологийн цэвэр бүсэд л амьдардаг.

Тийм ч учраас энэ эрвээхэйн тоо цөөрөх нь байгаль хамгаалагч нарт, тухайн газар нутаг экологийн хувьд доройтож буйн дохио болдог гэнэ.

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.