"Ёохор-2019" Олон улсын наадам болно

Twitter Print
2019 оны 02-р сар 22-нд 11:22 цагт
Мэдээний зураг,

Буриад ардын ёохор хатар бүжиг наадамын тов гарч хөтөлбөр нь бэлэн болжээ. "Ёохор-2019" наадам 2019 оны 7-р сарын 18, 19-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Батширээт суманд зохион байгуулах юм байна.

Буриадын уламжлалт ардын тойрон бүжиг ёохорыг хадгалж хамгаалан хойч үедээ өвлүүлэх, албан болон албан бус сургалтыг өргөжүүлэх, ёохор бүжгийн хамтлаг тодруулан алдаршуулах, дэмжих чиглэлээр тодорхой үйл ажиллагаа явуулж, утга соёлын өвийг баяжуулан хөгжүүлэх ажлыг тогтмолжуулснаар Хэнтий аймагт алялал жуулчлалын эвэнт арга хэмжээ бий болгох зорилгоор ыуриадын уламжлалт ардын тойрон бүжгийн "Ёохор” наадмыг Хэнтий аймгийн Батширээт суманд жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар Батширээт сумын ИТХ-ын тогтоол 2015 онд гарсан юм байна. Түүнээс хойш "Ёохор" наадам жил бүр зохион байгуулагдсан бөгөөд сүүлийн жилүүдэд олон улсын наадам болон өргөжжээ. 

Энэ жил тав дахь удаагаа болох "Ёохор" наадмын үеэр эрдэм шинжилгээний хурал, хүчит бөхийн барилдаан, буриад сурын харваа, хатир жороо морьдын уралдаан, сээр цохих наадам зэрэг буриад ястны зан заншил, соёл, үндэсний спортын онцлогыг харуулсан тэмцээн уралдаан болох ажээ.  

"Ёохор-2019" наадмын тов гарчээ

 
 

Г.Ганаа

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.