2019 оны 02-р сар 21-нд 15:39 цагт

О.Энх-Эрдэнэ Энэтхэгийн төгөлдөр хуурчид 10 оноогоор ялагдлаа

Нэг сая ам.долларын шагналтай Америкийн CBS телевизийн “The World's Best” шоунд “Авьяаслаг Монголчууд” шоуны 2016 оны шилдэг оролцогч О.Энх-Эрдэнэ амжилттай оролцож дараагийн шатанд шалгарсан.

Дараагийн шатанд нийт 13 оролцогч шалгарч үлдсэнээс О.Энх-Эрдэнэ дөрөв дүгээр байрт бичигдэж, хоёрдугаар шатанд Энэтхэгийн 12 настай төгөлдөр хуурч Лидиантэй өрсөлдсөн юм.

Тэрээр нэгдүгээр шатанд шүүгчдээс 97 оноо авч хоёрдугаар шатанд оролцох эрхтэй болсон бол хоёрдугаар шатны үзүүлбэрт "Your man" дуугаа үзэгчдэд толилуулсан байна. Харамсалтай нь О.Энх-Эрдэнэ энэ шатанд 10 оноогоор ялагдаж, тэмцээнээс хасагдлаа.

О.Энх-Эрдэнийн  хоёр ч уран бүтээл англи хэл дээр гарч дэлхий даяар цацагдаад байна. Тун удахгүй түүний цомог худалдаанд гарахаар төлөвлөгдөөд буй юм.

Түүний өрсөлдөгч төгөлдөр хуурч Лидиан Моцартын "Турк марш"-ийг нүдээ боолттой тоглосон юм. Тэрчлэн Лидиан шүүгчид болон хөтлөгчтэй унаган англи хэлээр харилцаж, өөрийгөө чөлөөтэй илэрхийлж байсан. Мөн мэргэжлийн төгөлдөр хуурч болох хүсэлтэй байгаагаа хэлж, хаана, ямар тайзан дээр тоглохыг хүсдэг вэ гэсэн асуултад Саран дээр "Сарны сонат-ыг тоглохыг хүсдэг гэж хариулсан.  Түүнчлэн гол шүүгчдийн нэг жүжигчин Дрю Беримоорт зориулж өөрийн өчигдөрхөн зохиосон аяз тоглосон нь илт давуу тал боллоо.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • сайн байлаа

      (103.26.193.110) 2019-02-23 12:51
      • 0
      • 0

      Уг тн тэнцэх боломж байлаа. Дууны сонголт, бас дууныхаа утгыг мэдэхгүй гэснээс л тааруу оноо авлаа

      Хариулах

    • Ba

      (103.212.118.217) 2019-02-22 02:47
      • 0
      • 0

      Улам их амжилт хүсье энэ бол зөвхөн эхлэл нь бөгөөд дэлхийн хамгийн том амжилт бол зөвхөн чи шүү

      Хариулах

    • Манай талын хүн

      (64.119.18.253) 2019-02-22 00:50
      • 0
      • 0

      Хөгжимчин дуучин 2-г уралдуулдаг сонин газар вэ. Ямаа тэмээ 2 шиг өөр баймаар юмаа. Уртын дуугаараа уралддаг байж дээ. Парр

      Хариулах

    • Berlin-Blume

      (77.191.146.88) 2019-02-21 21:43
      • 0
      • 1

      Mundag bna gexees uur ug oldoxgui bna mash saixan bas sain bna.

      Хариулах

    • Зочин

      (103.26.193.219) 2019-02-21 18:22
      • 0
      • 2

      Англиар ядаж л ярих гэж оролдох хэрэгтэй.

      Хариулах

    • Зочин

      (112.72.12.3) 2019-02-21 17:06
      • 0
      • 2

      Хэлгүй дуулж бгаа дууныхаа утгыг мэдэхгүй гэж хариулаад оноо алдаад байх юм даа

      Хариулах

    • Зочин

      (66.181.189.121) 2019-02-22 13:30
      • 0
      • 0

      Англи хэлээ сураарай амжилт бүх зам нээлттэй

      Хариулах