Самсунг компани шинэ ухаалаг гар утаснуудаа танилцууллаа

Twitter Print
2019 оны 02-р сар 21-нд 15:00 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Сан-Франциско хотноо болсон хэвлэлийн арга хэмжээний үеэр Самсунг компани Samsung Galaxy S цувралынхаа шинэ загварыг, нугардаг дэлгэц бүхий цоо шинэ загварын ухаалаг утасны хамтаар танилцууллаа.

Samsung Galaxy S10, Galaxy S10 Plus, Galaxy S10E, Galaxy S10 5G гэсэн Galaxy цувралын 4 шинэ загвараас гадна дэлгэц нь дэлгэгдэж таблет болдог Samsung Galaxy Fold ухаалаг утсыг олон нийтэд танилцууллаа.

Солонгосын гар утас үйлдвэрлэгч Самсунг компаниас гаргаж буй Samsung Galaxy Fold нь Инфинити Флекс Дисплэй дэлгэцтэй бөгөөд нугарч эвхэгддэг “ид шидтэй” тус дэлгэц нь 4.6 инчээс 7.3 инч болтлоо томордог аж.

5G сүлжээг дэмждэг тус ухаалаг гар утасны тусламжтайгаар өөр ухаалаг гар утас ч цэнэглэх боломжтой гэнэ. 1980 ам. долларын үнэтэй тус ухаалаг гар утсыг ирэх 4 сарын 26-аас худалдан авч болох аж.

Өнгөрсөн жил борлуулалтынх нь хэмжээ буурсан тус компанийхан энэ удаа хамгийн шинэлэг, дэвшилтэт технологи дээр суурилсан бүтээгдэхүүн танилцуулахыг хичээсэн болохыг мэргэжилтнүүд онцолжээ.

Эх сурвалж: https://edition.cnn.com/2019/02/20/tech/samsung-galaxy-s10/index.html

Содномцэрэнгийн Энхзаяа, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.