Сагсан бөмбөгийн 21 аймгийн “Үндэсний лиг”ийн дэд хэсгийн хоёр тоглолт боллоо

Twitter Print
2019 оны 02-р сар 21-нд 14:24 цагт
Мэдээний зураг,

Багануур дүүрэг “Үндэсний лиг”ийн дэд хэсгийг тэргүүллээ

Дэд хэсгийн улирлын сүүлийн тоглолтоо хийж буй Багануур баг энэ удаад Өмнөговь аймгийн эсрэг тоглолтоо хийлээ. Тоглолтын эхний үе тэнцүүхэн өндөрлөсөн юм. Гэхдээ хоёрдугаар үеэс эхлэн Багануур баг илүүрхэж явсаар 92-76 харьцаатай хожлоо. Багануур баг тоглолтын турш бөмбөгний шилжилтийг сайн хийсэн бөгөөд мөн будагтай талбайд 64-28-аар илүүрхсэн нь хожсон гол шалтгаан байсан юм.

Тус тоглолтын шилдгээр 19 оноо, 13 самбар, 4 бөмбөг таслалт, 3 хаалт хийсэн Н.Ганбаатар нэрлэгдлээ. Багануур баг ийнхүү MNBA 21 аймгийн “Үндэсний лиг”ийн дэд хэсгийн хүснэгтийг тэргүүлсэн амжилттай улирлаа дуусгасан бол Өмнөговь хоёрдугаар байрт бичигдэж байна.

Завхан аймаг плей-оффд орох боломжоо хадгалж үлдлээ

MNBA 21 аймгийн “Үндэсний лиг”ийн дэд хэсгийн Завхан болон Баян-Өлгий аймгуудын тоглолт боллоо. Тоглолтын эхний үе ойролцоо байж ердөө нэг онооны зөрүүтэй өндөрлөсөн.

Гэхдээ Завхан аймаг хоёрдугаар үеэс илүүрхсэнээр 98-74 харьцаатай хожлоо. Завхан аймаг оновчтой дамжуулалтыг эсрэг багаасаа 11-ээр илүү хийж мөн бөмбөг алдалтаас авсан оноогоороо илүү байсан юм.

Тус тоглолтод Завхан аймгийн тоглогч С.Буяннэмэх 24 оноогоор багаа тэргүүллээ.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.