Бага насны хүүхдүүд том хүний кино үзэж байгаа нь зан авирт нөлөөлж байна...

Twitter Print
2019 оны 02-р сар 22-нд 10:06 цагт
Мэдээний зураг,

8 настай хүү том хүний кино үзжээ. Удаа дараа үзэж...

Хүүгийн авир, хандлага нэг л биш болоод байгааг ашгүй ээж нь анзаарч, аав нь аймшгийн юм үзээд байгаа юм болов уу гээд утсыг нь шалгахад порно бичлэгийг өдөр бүр давталттайгаар үзсэн байна.

Хэнээс, хэрхэн, яаж мэдэж авсныг асуухад ангийнх нь хүү мэдэж ирээд хэдэн хөвгүүн буланд цуглаад үздэг болж.

Аав хүүтэйгээ ярилцахад "би буруу гэж мэдэж байгаа ч үзэхгүй байж чадахгүй байна" хэмээн үнэнээ хэлжээ.

Яагаад ийм зүйл болов, яагаад зөв бурууг ч мэдэхгүй бяцхан үрсүүд минь наснаасаа эрт ийм зүйл сонирхож донтолдонд оров?

Сануулж хэлье:

1. Хүүхдэдээ ухаалаг утсыг юмны учир мэддэг болсон хойно нь хэрэглүүл. Бага ангийнханд огтхон ч тохиромжгүй!

2. Өрөөнд нь тусдаа компьютер бүү хэрэглүүл.

3. Зурагтаар үзэх сувгуудаа хяналттай цоожтой байлгах. Хүүхдийн үзэх суваг болон хугацааг ярилцаж байгаад яг тодорхой болго. Тэгэхгүй бол одооны зарим реклам сурталчилгаа хүртэл +18.

4. Аав ээж хүүхдээ анзаарч, анхаарч, ойр дотно байх тусдаа цагийг тухайлан гаргаж бай.

Энэ мэдээллийг илүү олон хүнд түгээнэ үү. Таны хүүхэд эс оролдовч нөгөө хүүхэд санал болгож болох аюул байгаа биз.

Энд нэг л жишээг өгүүллээ. Цахим ертөнцтэй эрт нөхөрлөсний хор уршиг илэрсэн олон цочирдом тохиолдол байна. Эхний ээлжинд дээрх хэм хэмжээг мөрдөөд хэвшүүлэхийг эцэг эх асран хамгаалагч та бүхнээс дахин дахин хүсье.

Г. Төмөрзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.