П.Орхоны барилдах эрхийг 2022 он хүртэл хаслаа

Twitter Print
2019 оны 02-р сар 21-нд 09:37 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн жил аварга, Гавьяат тамирчин П.Орхоноос сэргээш илэрч, “Жакарта-2018”-аас хүртсэн алтан медалиа хураалгасан. Манай тамирчин түүнээс хойш өдийг хүртэл ямар нэгэн тэмцээнд оролцоогүй, ДАШТ-д барилдаагүй.

Тэгвэл Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос түүний барилдах эрхийг дөөрвөн жилээр буюу 2022 оны есдүгээр сар хүртэл хаслаа. Ингэснээр П.Орхон энэ жил болон 2021 оны ДАШТ, “Токио-2020” олимпод оролцох боломжгүй болов. Мөн Монголын чөлөөт бөхийн холбоог мөнгөн торгуулиар торгох аж.

МУГТ П.Орхон нь Индонезийн Азийн зуны спортын XVIII наадамд 62 кг-ын жинд өрсөлдөж, Киргызстаны бөх Айсулуу Тыныбековаг цэвэр ялж аварга болон алтан медаль хүртсэн. Харамсалтай нь П.Орхоноос допинг илэрсэн тул Азийн олимпийн зөвлөлийн шийдвэрээр энэхүү алтан  медалийг нь хураасан билээ. 

Уг тэмцээнд мөн дахин нэг тамирчнаас допинг илэрсэн нь Туркменистаны бөх Назаров байв.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.