Шатрын улсын аварга шалгаруулах насанд хүрэгчдийн тэмцээний анхан шат эхэллээ

Twitter Print
2019 оны 02-р сар 20-нд 17:08 цагт
Мэдээний зураг,

Монголын шатрын холбооноос жил бүр бүх насны УАШТ-дээ өндөр ач холбогдол өгч зохион байгуулдаг. Саяхан өсвөрийн УАШ өрсөлдөөнийг зохион байгуулсан тус холбооноос насанд хүрэгчдийн тэмцээний нээлтээ хийлээ.

Эрэгтэйчүүдийн 59, эмэгтэйчүүдийн 51 дэх удаагийн шатрын тэмцээн 3 үе шаттай явагдана. Өнөөдөр хөшгөө нээсэн анхан шатны өрсөлдөөн энэ сарын 23-ны өдөр өндөрлөнө.

Эрэгтэй ангилалд эхний 30, эмэгтэй ангилалд эхний 20 байрт шалгарсан шатарчид хагас шигшээд оюун ухаанаа сорих эрхээ авах юм.

Энэ удаагийн анхан шатны тэмцээнд эрэгтэй 2100 хүртэлх рейтингтэй 103 шатарчин, эмэгтэй 1800 хүртэлх рейтингтэй 29 шатарчин өрсөлдөж байна. Шатрын спортын түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг сайжруулах, хагас шигшээд өрсөлдөх шилдгийг тодруулах зорилготой анхан шатны тэмцээнийг зохион байгуулдаг.

Шатарчид швейцарь системээр 9-11 өрөг тоглоно. Шатрын улсын аварга шалгаруулах насанд хүрэгчдийн тэмцээний 2-р шат ирэх 5-р сард болно.

Харин 2019 оны улсын аварга шилдэг шатарчдыг тодруулах сүүлийн шатны өрсөлдөөнийг МШХ-ноос ирэх намар 9-р сард Хөвсгөл аймагт зохион байгуулахаар тогтсон байна.

Жил бүр насанд хүрэгчдийн УАШТ-ийг орон нутагт зохион байгуулдаг уламжлалтай.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.