Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж албан тушаалаасаа даруйхан огцрох ёстой гэнэ...

Twitter Print
2019 оны 02-р сар 20-нд 16:49 цагт
Мэдээний зураг,

Дөнгөж түрүүхэн “Монгол ньюс”-ын мэдээллийн төвд “Шударга ёс хөдөлгөөн”-ий гишүүн таван эмэгтэй, таван ээж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг албан тушаалаа урвуулан ашиглаж, Монголын нийгэмд ихээхэн сөрөг үр нөлөө үзүүлж байгааг эсэргүүцсэн Хэвлэлийн бага хурал хийж, түүнийг огцруулах гурван ч үндэслэлээ Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт явуулж байгаа болон эсэргүүцлийн Албан бичигтээ тодорхой дурдсан гэдгээ мэдэгдсэн юм.

Энэхүү Хэвлэлийн бага хурлыг хийсэн дээрх таван ээжийн нэг нь болох Баянзүрх дүүргийн иргэн Н.Дугармаа гуай нь одоогоос найман жилийн өмнө насанд хүрсэн, ажил албатай байсан сайхан хүүгээ бусдад алуулснаас хойш өнөөдрийг хүртэл Монголын хууль, шүүхийн байгууллагын авлига хээл хахууль, шударга бус бүхний золиос, хохирогч болон зовж яваагаа нулимс унаган байж мэдэгдэж суусан юм.

Тэдний зүгээс өнөөдрийн Монгол Улсын Шүүх, прокурор, цагдаа, хууль хяналтын бүх л байгууллагуудад үүрлээд байгаа асар их авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэг нь төрд үүрлэсэн авилгач улстөрчдийн аалзны тор шиг хэлхэлдсэн албан тушаалын гэмт үйлдлүүдтэй сүлэлдэн нийлж, Монголын нийгмийг ялзруулан доройтуулж,  үүнээс нь болж эрх чөлөөгөөрөө хохирсон ээж нар, эмэгтэйчүүд аргагүйн эрхэнд эвлэлдэн нэгдээд “Шударга ёс”-ны төлөө тэмцэх “Шударга ёс” хөдөлгөөн үүсгэн байгуулахаас өөр ямар ч сонголтгүй болгосныг мэдэгдэцгээсэн юм.

Тэгээд ч тэдний зүгээс Монгол Улсын хамгийн шударга улстөрч гэгддэг, Ардчилсан Монгол Улсыг сүүлийн 29 жилийн турш тасралтгүй удирдалцсан, тэгэхдээ УИХ-ын дарга, УИХ-ын дэд даргын албан тушаалд хангалттай удаан суусан, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар хамгийн сүүлд тав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа Ц.Нямдоржоос “Шударга ёс”-ыг эхлүүлэхийг шаардаж, эсэргүүцлийн цуглаан зохион байгуулахаар болж байгаагаа зарлацгаав. Тэдний зүгээс тавьж байгаа “Шударга ёс”-ны шаардлага нь:

1.Хамгийн үл бүтэх, шударга бус этгээд болох Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг 2019.03.08 гэхэд огцорсон байхыг албан ёсоор шаардаж байна. Монголын бас нэгэн баян болох Г.Алтангийн байранд түрээсгүй амьдардаг, үр хүүхдүүддээ давуу байдал олгодог, ард түмнээ алагчилж, Шүүхийн шийдвэрээр шийтгэгдсэн этгээдүүдийг хэлмэгдсэн гэдэг атлаа үр хүүхдээ гэмт этгээдүүдийн гарт алдчихаад амьдын зовлонд шаналж яваа ард иргэд биднийг огтхон ч хүлээн авч уулздаггүй, бидний Өргөдөл гомдлыг шийдэж өгдөггүй.

Монголын худалдаа, наймаа эрхэлж буй иргэдийг хамгийн ихээр мөлждөг Өдрийн зээл гэгчийн талаар гомдол мэдээлэл өгч, хэт өндөр хүүтэй зээлээр дарамталж байгааг хэлэхэд үл тоосон хэрнээ улстөрчдийн бага хүүтэй зээл авч ард иргэд бидэнд өндрөөр хүүлдэг ЖДҮ-ийн гэмт этгээдүүдийг өмгөөлөн хаацайлдаг хоёр нүүртэй урвагч Ц.Нямдорж нь даруйхан огцрох ёстой гэж бидний зүгээс шаардаж байна.

2.Шүүх, хууль хяналтын байгууллагуудын хууль бус тушаал, шийдвэрүүдийг дахин хянах онцгой эрх бүхий ард түмний Хяналтын хороог байгуулж Шүүх, хууль хяналтын байгууллагууд, тэдний алба хаагчдын буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон, хэлмэгдсэн иргэдийн гомдлыг нэг удаа барагдуулах ажлыг зохион байгуулахыг шаардаж Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлж байна.

3.Шүүх, хууль хяналтын байгууллагуудын буруутай үйл ажиллагаанаас болж өөрийгөө хохирсон, хэлмэгдсэн гэж гомдолтой яваа иргэдийг бидний эсэргүүцлийн цуглаанд нэгдэж Монгол Улсын төрийн үйл ажиллагаанд шударга ёс тогтоох тэмцэлд эвлэлдэн нэгдэхийг уриалж байна.

Бидний эсэргүүцлийн цуглаан 2019.02.20-ноос 03.10-ныг дуустал Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна 11-15 цагуудын хооронд зохион байгуулахыг мэдэгдэж байна. Монгол Улсад “Шударга ёс”-ыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах тэмцлээр эхлүүлцгээе хэмээн мэдүүлцгээв.

Өнөөдрийн Хэвлэлийн хурлыг зохион байгуулсан таван ээжүүд хэрвээ төрийн гурван өндөрлөгийн зүгээс өөрсдийнх нь шаардлагад олигтойхон хариулт өгөхгүй бол Хууль зүй, дотоод хэргийн яамны гадаа хийж байгаа эсэргүүцлийн тэмцлээ хурц хэлбэрт шилжүүлэн 2019.03.08-ны өдрөөс эхлэн өлсгөлөн зарлах болно гэдгээ мэдэгдэцгээсэн нь өнөөдрийн Хэвлэлийн бага хурлын хамгийн ширүүхэн мэдэгдэл болсон юм. Үнэхээр дээрх таван ээжийн эсэргүүцэл, тэмцэл яах аргагүй Ц.Нямдоржийн буруутай үйлдэлтэй холбоотой бол тав дахь удаагаа Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байгаа Ц.Нямдорж хариуцлагаа ухамсарлан албан тушаалаасаа огцрох л шаардлагатай болж дээ. Учир нь дээрх ээжүүд Олон улсын Эмэгтэйчүүдийн баяр буюу ирэх сарын 08-ны өдрөөс эхлэн тэмцлийн хамгийн хурц хэлбэр болох өлсгөлөн зарлан тэмцээд эхэлбэл Монголын олон нийт тэдний тэмцлийг дэмжиж, нийгэм даяар эх адаггүй үл ойлголцол үүсэх нь тодорхой юм. Тэр үед байдал нэлээн эвгүй болж, төрийн гурван өндөрлөг ч зохих ёсоор хөдөлгөөнд орж таарах болов уу даа...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (107.242.121.3) 2019-02-20 22:34
      • 0
      • 0

      Nyamdorj ogtsoroh yostoi.

      Хариулах

    • Зочин

      (107.77.104.35) 2019-02-20 21:35
      • 0
      • 0

      Enhboldiin gar holiig ehleed zailuulah htei Enhboldiin hymyys ees bolj shudraga ys aldagdsan gedgiig oilgohgyi l bgaa um bh daa Harin ch ooroo erh medee n hyrehgyi bgaagaa heleed bsniiig oilgoogyi um bh daa Jiriin Irgen

      Хариулах