2019 оны 02-р сар 20-нд 08:18 цагт

Озаки Ютака - Нарны хэлтэрхий

Чиний гуниглах нь харагдах хот зэвхий даах тул

Урд шөнө би цурам хийлгүй гутралдаа тийчлэн хонолоо
Чамайг хүрээлэн буй бүхэн намайг сүйтгэх тул
Урд шөнө би шөнөжин хүсэл тэчъяалдаа тийчлэн хонолоо

Холдон зөрсөөр буй бодол ба бодит амьдралын завсарт
Хүсэл мөрөөдөл минь хайр дурлалыг шархтуулна
Амьдрал дээрээс минь зөвхөн хотын гудмын гэрэл тусахуй
Юунд итгэх юм бэ, хаашаа явах юм бэ
Юунд чи надтай гар ч хөтлөлцөлгүй арилан одно вэ

Энэрэн аврах хэн ч үгүй, юунаас ч юм айн дагжин явбаас
Эрх чөлөө, энх тайван тэгээд хайрыг юугаар илэрхийлэх юм бэ
Тиймд би шөнөжин гутралдаа тийчлэн хонолоо
Гэвч би гэгээн хайранд л итгэнэм

Нүдээ аньж үзлээ, дусал нулимс хатах хооронд
Няцаагдсан амлалтын өмнө би хөсөр мартагдах буй за
Хүмүүс үргэлж хууран мэхлэнэ
Гэвч чамайг хүсэхийн эрхэнд
Гагцхүү алдахыг л үл хүлцэнэ

Хайрт чамайг хамгаалах сан, гансралд живэхгүйн төлөө
Хөөрхийлөл өрөвдөл дотроос хүсэл мөрөөдөл бадраахын төлөө
Хэрэв зэ, чи гүн харанхуйн дунд гэрэл гэгээ хүсэж буй аваас
Хар даа, миний нүднээс нарны хэлтэрхий хацар даган урсана

Урд шөнө би цурам хийсэнгүй
Урд шөнө би цурам хийсэнгүй

Орчуулсан: Дамдинжавын Алтанцэцэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.