Майкл Жексоны оймс 2 сая орчим ам. долларын үнэд хүрэх төлөвтэй байна

Twitter Print
2019 оны 11-р сар 10-нд 18:00 цагт
Мэдээний зураг,

Домогт попын хаан Майкл Жексон одоогоос 40 орчим жилийн өмнө буюу 1983 онд "Motown 25: Yesterday, Today, Forever" телевизийн тусгай нэвтрүүлгийн үеэр тайзан дээр анх удаагаа алдарт "moonwalk" буюу сарны алхаагаа үзүүлсэн байдаг.

Тэгвэл түүний тэр үед өмсч байсан тусгай захиалгаар хийгдсэн, болор шигтгээ бүхий оймсыг энэ сарын 13-нд дуудлага худалдаагаар худалдахаар болсон байна. www.gottahaverockandroll.com цахим дуудлага худалдааны сайтаар зарагдах Майкл Жексоны оймсны анхны дуудах үнэ 100 мянган ам. доллар ба оймс 2 сая орчим ам. долларын үнэд хүрэх магадлалтайг онцолжээ. Цахим дуудлага худалдаа явуулдаг тус сайтын гүйцэтгэх захирал Эд Косински Майкл Жексоны оймс багагүй элэгдсэн мэт харагдаж байгаа ч поп дуучин 1983 оны Motown Records студийн телевизийн тусгай нэвтрүүлгээс хойш энэхүү оймсоо хэдэн удаа өмссөнийг хэлж мэдэхгүй гэжээ.

Image result for michael jackson sock

Дуудлага худалдаагаар Попын хаан Майкл Жексоны оймсноос гадна түүний Victory аялан тоглолтынхоо үеэр өмсч байсан хослол, Майкл Жексон болон сагсан бөмбөгийн спортын домогт тамирчин Майкл Жордан нарын гарын үсэгтэй Chicago Bulls багийн өмсгөл тус тус худалдаалагдах ба тус бүр 20 мянга гаруй ам. долларын үнэд хүрэх төлөвтэй байгаа аж.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.