УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Үүрэг хүлээсэн бэлтгэл офицер цолтой хүн юмаа би

Twitter Print
2020 оны 08-р сар 14-нд 10:17 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Завхан аймагт ажиллах үеэрээ цэргийн дүрэмт хувцас өмсөж, холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өгсөн тухай тайлбар бүхий зургаа өөрийн цахим хуудаст нийтэлсэн нь нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулсан.

Тэгвэл уг шүүмжлэлд шинэ гишүүн тайлбар өгчээ. Тэрбээр "1998 оноос хойш мөрдөгдөж буй Дайчилгааны тухай хуулийн дагуу 3.1.3 "дайчилгааны сургалт" гэж төрийн удирдах албан тушаалтны бэлтгэл, цэргийн үүрэгтэнтэй хуульд заасан хугацаанд явуулах цэрэг, цэрэг-техникийн бэлтгэл, давтан бэлтгэлийн сургалт байдаг. ТНБД-аар ажиллаж байхдаа тус сургалтад сууж, эх оронд минь онцгой нөхцөл байдал үүсвэл салбараа манлайлан ажиллах үүрэг хүлээсэн бэлтгэл офицер цолтой хүн юмаа би" гэх тайлбартай зургаа инстаграмм хуудастаа нийтэлсэн байна. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Иргэн

      (202.126.90.25) 2020-08-15 00:23
      • 0
      • 0

      Арай л гошин юмаа. Бугд курткатай бхд нг л хуухэн меемее тембийлгеед дан футболкатай, хуйсээ хуртэл емдее татаад, энгийн тэлээ чивчиртэл татсан ч бх шиг. Ониго. Офицер цол гж бдг гн, кк

      Хариулах