2019 оны 02-р сар 18-нд 09:06 цагт

СТА Т.Баянжаргал - Биндэрьяа эрдэнийн Хөх нуур

БИНДЭРЪЯА ЭРДЭНИЙН ХӨХ НУУР

Хадтай харгиатай гол горхи нь хө
Хангайн цэнхэр уулсаа ундаалсан
Хатан ээж Хөх нуур минь 
Халилзан мэлтэлзэн давалгаалнаа хө
Хатан ээж Хөх нуур минь 
Халилзан мэлтэлзэн давалгаалнаа хө
Арцтай рашаантай аглаг хангайдаа
Аадрын үүл угалзлан хээтээд
Алаг нүдний хараа булаасан
Амьсгал туналзсан Хөх нуур аа
Хатан ээж хөх нуур минь 
Халилзан мэлтэлзэн давалгаалнаа хө
Нуур өөрөө лусын ээжээ
Нулимас мэлмэрүүлэн хүүгээ хүлээнээ
Нуга бүртээ жимсэн төгөлтэй
Нутгийн уулс мишээж угтнаа
Хатан ээж хөх нуур минь 
Халилзан мэлтэлзэн давалгаалнаа хө
Буурлын үеэс тахилга овоотой
Буман олноороо шүтэн биширсэн
Байгал ээжийн минь тунгалаг мэлмий
Биндэръяа эрдэнийн Хөх нуураа 
Хатан ээж хөх нуур минь 
Халилзан мэлтэлзэн давалгаалнаа хө

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.