Бухимдал тайлах амьсгалын дасгал

Twitter Print
2019 оны 02-р сар 18-нд 11:10 цагт
Мэдээний зураг,

Техник технологи, үнийн өсөлт, ажлын ачаалал, замын түгжрэл, агаарын бохирдол, өр зээл, шилээ дарсан баяр, тэмдэглэлт өдрүүд гээд хөгжил дэвшлийн эрин зуунд хөл нийлүүлэн алхах гэж бүтэн амьсгаа авах завгүй, түүнээсээ болоод бухимдалтай явна уу?

Удаан бухимдалтай явах нь зүрхний шигдээс, тархинд цус харвах эрсдэлтэйгээс гадна харшил, чихрийн шижин, ходоод гэдэсний хямрал, дархлаа дарангуйлах зэрэг өвчинг өдөөх хүчин зүйл болдог.

Тайвшруулах дасгалыг хийснээр зүрхний цохилт удаашран, цусны даралт буурч, булчин сулран амьсгал жигд болж сэтгэл санаа тайвширдаг.

Амьсгалын дасгал нь энгийн, тохиромжтой бас үр дүнтэй арга юм.

Та дараах амьсгалын дасгалыг хийгээд үзээрэй.

1.Орчноос өөрийгөө хэсэг зуур тусгаарлаж, бодлоо төвлөрүүлэн бүх биеэ суллаарай.

2.Нүдээ аньж өөртөө дарамт болж байгаа бүх бодлоо орхин тайвшир.

3.Таван секундэд хамраараа гүнзгий амьсгал аажим авч таван секундын турш амаар аажим гадагшлуулна. Гэдэсний булчингаа оролцуулахаа бүү мартаарай.

4.Энэ дасгалыг 3-5 мин үргэлжлүүлэн хийнэ.

5.Aжлын байранд, гэртээ, гадаа, автобусанд хаана ч сууж хийх боломжтой.

6.Дасгал хийж байхдаа аз жаргалтай хүүхэд насныхаа тухай, аав ээжтэйгээ өнгөрүүлсэн баярт мөчүүдээ, нартай цэлмэг өдөр байгалийн сайханд ногоон зүлгэн дээр хөл нүцгэн явж байна гэх мэтээр төсөөлөн бодоорой.

Эх сурвалж: Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.