Цусны бүлгээ заавал мэдэж байх ёстой 4 шалтгаан

Twitter Print
2019 оны 06-р сар 11-нд 16:00 цагт
Мэдээний зураг,

Хүн бүр төдийлөн сайн мэддэггүй ч гэлээ, цусны бүлгээ тодорхойлуулж, зайлшгүй мэдэх шаардлагатай байдаг ажээ. Учир нь таны эрүүл мэнд, бие организм, тэр ч бүү хэл ямар хоол хүнс идэх ёстой болохыг цусны бүлгээс тань хамаарч тодорхойлдог байна.

Ингээд хамтдаа цусны бүлгээ заавал мэдэж байх ёстой 4 шалтгаантай танилцъя.

Цусны бүлгээ заавал мэдэж байх ёстой 4 шалтгаан

Нэгдүгээр бүлэг

Тэд бол өмнөө зорилго тавьж, хүсэл мөрөөдлийнхөө төлөө ямар ч саад бэрхшээлийг даван туулж чадахуйц хүчтэй бөгөөд амжилтанд хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй хүмүүс юм. Тийм ч учраас нэгдүгээр бүлгийн цустай хүмүүсийг "Анчид" хэмээн тодорхойлдог ажээ.

Зан чанар:

Шийдвэр гаргах чадвартай
Өмнөө тавьсан зорилготой
Бусдыг удирдах, манлайлах авьяастай
Өөдрөг үзэлтэй, өөртөө итгэлтэй

Бие организм:

Эрчүүдийн хувьд сайхан бие хаатай байдаг бол, эмэгтэйчүүд нь өргөн ташаатай, бүдүүн гуятай байх нь бий.
Сайн дархлааны системтэй
Аливаа зүйлийн амтыг мэдрэхдээ сайн

Тохирох хоол хүнс:

Загасны мах
Брокли, байцаа, яншуй, хулуу, сармис, бууцай
Тараг, бяслаг, үр, авокадо, төмс, жүрж болон гүзээлзгэнэ

Хичээллэвэл зохих спорт:

Аэробик
Усанд сэлэлт
Гимнастик
Бүжиг
Фитнес

Хоёрдугаар бүлэг

Хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс төрөлхийн уужуу тайван, дотоод сэтгэлийн хүч ихтэй байдаг. Тэд бодлогогүйгээр ямар нэгэн үг, үйлдэл гаргана гэж бараг л байхгүй. Учир нь энэ төрлийн хүмүүс аливаа зүйлийг сайтар бодож, тунгаадаг байна. "Тариаланч" гэж нэрлэсэн шалтгаан нь тайван, дөлгөөн зан чанартай нь холбоотой юм.

Зан чанар:

Бусадтай эв найрамдалтай харилцахыг эрхэмлэдэг
Бүтээлч, хичээнгүй
Хөдөлмөрч
Их зүйл боддог учраас амархан стресстэж, бухимддаг

Бие организм:

Эмэгтэйчүүд нь илүү урт насалдаг
Харьцангуй туранхай, галбирлаг биетэй хүмүүс байдаг
Хоолонд дуртай, амттанд нугасгүй

Тохирох хоол хүнс:

Хүнсний ногоо
Тахианы мах
Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, төмс, жүрж, гадил, кокос болон олив

Хичээллэвэл зохих спорт:

Йог
Тулааны спорт
Гүйлт
Усанд сэлэлт
Бүжиг

Гуравдугаар бүлэг

Тэднийг "Нүүдэлчин" гэж нэрлэсэн шалтгаан нь гуравдугаар бүлгийн цустай хүмүүс нэг л хэвийн амьдралаас амархан залхаж, уйддаг бөгөөд тэд амьдрах орчноо хэдэн сар болоод л солихыг эрхэмлэдэг байна. Түүнчлэн гадаадын улс орнуудаар аялж, шинэ зүйл сурч мэдэх хүсэл тэмүүлэлтэй.

Зан чанар:

Нийтэч
Сэтгэлийн тэнхээтэй, зорилготой
Өөрөөсөө эерэг энерги цацруулдаг
Илэн далангүй, нээлттэй

Бие организм:

Мах, шөл нь таарсан хүмүүс гэж тэднийг хэлдэг
Нас нэмэх тусам бие организм нь илүү төгс төгөлдөр болдог
Бага идэж, их унтдаг 
Дархлааны систем сайтай

Тохирох хоол хүнс:

Сүү, сүүн бүтээгдэхүүн
Мах, махан бүтээгдэхүүн
Байцаа, чинжүү, лууван, яншуй, хан боргоцой, гадил, усан үзэм, бөөрөлзгөнө

Хичээллэвэл зохих спорт:

Унадаг дугуй
Теннис
Авиралт
Явган аялал

Дөрөвдүгээр бүлэг

Тэд бол үргэлж шинийг санаачилж, шинэ зүйлийг туршиж үзэхийг эрхэмлэдэг хүмүүс юм. Зарим тохиолдолд хорвоо ертөнц дээр цор ганцаараа юм шиг аашилдаг. Гэвч сайхан сэтгэлтэй, өөдрөг үзэл нь давамгайлсан байх нь бий.

Зан чанар:

Үүрэг, хариуцлагаа ухамсарладаг
Зохион байгуулагч
Төсөөлөл ихтэй
Бусдад анхаарал тавьж чаддаг

Бие организм:

Тэсвэр тэвчээртэй
Махлагдуу 
Сексийг чухал зүйл гэж боддоггүй

Тохирох хоол хүнс:

Далайн гаралтай бүтээгдэхүүн
Брокли, өргөст хэмх, яншуй, сармис, хан боргоцой, усан үзэм, киви, нимбэг
Гоймон, талх, тахианы мах, гурвалжин будаа, чинжүү, жүрж, гадил, манго

Хичээллэвэл зохих спорт:

Йог
Усанд сэлэлт
Явган аялал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.