Савны хий буюу голын хий үүсэх шалтгаан

Twitter Print
2019 оны 02-р сар 17-нд 13:05 цагт
Мэдээний зураг,

Савны хий буюу Гол сувгийн хий хөөх бариа:

Хүний биед хий, шар, бадгана 3 тэнцүү хэмжээгээр явагдаж байх ёстой. Эдгээр гурван нэгдлийн нэг нь болох савны хий ихдэх юм бол хүний биед хийсвэр өвчин үүсэж эхэлдэг.

Савны хий ихсэх болон хийдэх нь дараах шинж тэмдэгээр илэрнэ.

-Гэдэс дүүрэх, хэвлийгээр цанхайх 

-Өтгөн хатах 

-Нойргүйдэх, тайван бус амарч чадахгүй байх 

-Ууц нуруугаар өвдөх 

-Зүрх өвдөх, толгой эргэх 

-Хоолны шингэц муудах 

-Таргалах буюу хавагнах эдгээр зовиур илэрхээс гадна охид бүсгүйчүүдийн гол дайсан болсон хэвлийн хэсгээр таргалах, төрсний дараах гэдэсний агшилт муудаж сав сунамтгай хэвээр үлддэг. 

Савны хий үүсэх гол шалтгаанууд 

1.Төрсний дараа гам алдалт 

2.Хэвлийн хөндийн нээлттэй буюу дурангийн хагалгаа 

3.Бөөрний хүйтэн хий 

4.Аборт 

5.Хүзүү, хоолой, гар хөл, үе мөчнөөсөө даарах 

6.Гаазтай ундаа ус буюу хийжүүлсэн бүтээгдэхүүн хэт их хэрэглэснээс үүдэлтэй.

Охид бүсгүйчүүд ээжүүд та бүхэн маань Савны хий гаргах бариа хийлгэснээр дээрх дурьдсан зовиурууд бүгд арилахаас гадна 4-12 кг хүртэл дотороосоо эрүүлжиж аажмаар турдаг.

Учир нь хүний биеийн доторх хаван болон хий хөөгдсөнөөс бие эрүүлжиж турах, гэдэс татрах, сэтгэл санаа тайван болж эрч хүчээр дүүрэн болдог.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.