Эмээлийн модны бүтэц, нэршил

Twitter Print
2019 оны 07-р сар 14-нд 14:28 цагт
Мэдээний зураг,

Морь унаач хоёрыг холбож байдаг эмээлийн хамгийн чухал бүрэлдхүүн хэсэг бол - Эмээлийн Мод. Чухам эмээлийн мод л тухайн эмээлний онцлог, эдэлгээний зориулалт, хэлбэр, хэрэглээг тодорхойлдог. 

Адууны мундаанаас ууц хүртэл, далны хөдөлгөөн, нурууны яс, булчинтай тохомоор зөөлөвчлөн шууд харьцана. Холын аян, харайх, давхих, хазайх налах, ачаалал авах бүх үйлдэлд сайтар тохирсон сайн эмээлний үндэс суурь нь түүний мод (каркас) юм.

Монгол эмээлийн мод нь урд хойд бүүрэг, хавтас, суудал гэсэн 4 үндсэн хэсгээс бүрдэх ба тус бүрт нь бүүрэг, хавтас, суудал, сээр, муж, шил, хонх, зовхи, тахим , харьт, ороолго, тодруулга гэх зэрэг нэр нэршил байдаг.

Зураг дээр Жаргалантын эмээлийн мод урлаачдын нэршилээр үзүүлэв.

  

Танай нутагт юу гэж нэрлэдэг вэ?

Эх сурвалж: Fender Saddlery

https://www.facebook.com/fendersaddlery

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.