У.Хүрэлсүх: Хууль бусаар хулгай хийж олж авсан өмч хөрөнгийг буцааж авна

Twitter Print
2019 оны 02-р сар 14-нд 12:08 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордонд МҮЭ-ийн холбооны төлөөлөлтэй уулзалт хийлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Улс орны эдийн засгийг уул уурхайдаа түшиглэн авч явбал эдийн засаг дахин уналтад орно. Нүүрс, алтны үнэ унавал цалингаа олгож чадахгүй хэмжээнд очно. Тиймээс олон тулгуурт эдийн засагтай болгох, нэн ялангуяа ХАА, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын бодлого хэрэгжиж байна. 

Монгол Улсыг үеийн үед ХАА-н салбар тэжээж ирсэн. Бид хоёр том хөрштэй, бид усан далайд гарцгүй ч хүн далайд гарцтай ард түмэн. Монголоос юу ч авахад бэлэн хоёр том зах зээлээ бид ашиглах ёстой. ХАА-н салбар хамгийн олон ажлын байрыг бий болгодог, үүнд анхаарч ажилана. 

Байгалийн баялагтаа эзэн болох нь маш чухал. Засгийн газар хувийн хэвшлийнхнийг дэмжиж ажиллана, хувийн өмчид халдахгүй. Баялаг бүтээгч, бизнес  эрхлэгчдийг хөхиүлэн дэмжинэ. Харин хууль бусаар хулгай хийж олж авсан өмч хөрөнгийг буцааж авна" гэлээ. 

Тэрбээр цааш нь "Монголын 3.2 сая иргэн хамтдаа хүртэх учиртай байгалийн баялгийг нэг хоёр компани, гэр бүл хувьдаа авсан зүйл байна. Үүний улс буцааж авах ёстой гэж үзэж байна. Энэ бол шударга ёс гэж бодож байна. Зах зухаас нь авч байгаа, Баялгийн сангаа байгуулна.  Энийг харин гуйвуулж, хувийн өмчид халдаж байна гэж ухуулга сурталчилгааг зохион байгуулалттайгаар хийж байгаа юм билээ. Тийм зүйл байхгүй. Энэ бол шударга ёс гэж бодож байна. 

Өвлийн хүйтэнд талбайд 30 мянган хүн жагслаа, тэд чинь ард түмэн биз дээ. Ард түмэн нийгэмдээ шударга ёс тогтооё, байгалийн баялагтаа эзэн байя, алдсан өмч хөрөнгийг эргүүлж авъя гэж жагслаа. Энэ ажлыг Засгийн газар хийнэ. 

Иргэдтэй би уулздаг. Тэд шударга нийгмийг байгуулж өгөөрэй гэж л хүсэж байна. Төр нь шударга, төрийн албан хаагчид нь ядарсан зүдэрсэн иргэдээ алагчилдаггүй байх ёстой. Бүх шатанд шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө явцгаая. Шударга ёс тогтсон нийгэмд санхүүгийн сахилга бат сайжирна, хөдөлмөрийн үр шимийг бодитоор үнэлнэ, хөдөлмөрчин иргэн ая тухтай амьдрах орчин бүрдэнэ" гэлээ.  

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Jiriin irgen was

      (166.137.248.86) 2019-02-14 15:10
      • 0
      • 0

      Zov shiidver Bayr hyrge

      Хариулах

    • Ард олон

      (139.5.217.173) 2019-02-14 13:19
      • 0
      • 0

      Наагуур чинь дүүрэн байгаа хулгайч нар Монголчуудыг өнөөдрийн ядуурал, гуйлгачинлалд хөтлөн оруулчихаад өөрсдөө ичих ч үгүй хагартлаа баяжижгаасан нь үнэн шүү дээ. Чи өөрөө тэдний нэг нь биш л юм бол Монголын ард түмнээс хулгайлсан бүхнийг хуу хамж овоолох цаг чинь болсон шүү золиг минь ээ.

      Хариулах