Дэлхийн оюутны өвлийн Универсиадад оролцох Монголын баг тамирчид бэлтгэлээ хийж байна

Twitter Print
2019 оны 02-р сар 13-нд 16:32 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн оюутны өвлийн Универсиад XXIX наадам эхлэхэд 15 хоног үлдлээ. Дэлхийн оюутны өвлийн Универсиад XXIX наадам эхлэх мөч ойртсоор байна.

Манай улсаас энэ удаагийн наадамд цана, шорт трейк, уран гулгалт, цанын орон зай баримжаалах буюу оринтеринг, фристайл гэсэн 5 төрөлд нийт 13 тамирчин өрсөлдөнө.

Баг тамирчид тус тус бэлтгэлээ хангаж байна. Цанын баг тамирчид, мөн фристайлын хоёр тамирчин, Скай резортод бэлтгэлээ хийж байгаа бол цанын орон зай баримжаалах буюу оринтерингийн төрлийн тамирчид өнөөдрөөс Хандгайтад нэгдсэн бэлтгэл цугларалтдаа гарсан байна.

Цанын шигшээ багийн тамирчдын тухайд тэд энэ сарын 16-ны өдөр Австри улсыг зорин тэндээ цанын ДАШТ-д өрсөлдөнө. Энэ сарын 21-ний өдөр нийслэлд буцаж ирээд ОХУ-ын Красноярск хотыг зорих ажээ.

Дэлхийн оюутны өвлийн Универсиад XXIX наадамд Монгол улсаас анх удаа уран гулгалтын төрөлд Японд суралцдаг оюутан тамирчин Г.Марал-Эрдэнэ өрсөлдөнө. Тэрбээр арлын оронд суралцаж амьдрахаас гадна уран гулгалтын спортоор хичээллэдэг. Түүнийг Япон улсын иргэн Козука Сачико дасгалжуулж байгаа юм.

Дэлхийн оюутны өвлийн Универсиад XXIX наадам ирэх сарын 2-ноос 12-ны өдрүүдэд үргэлжлэн явагдана. Тэгвэл хамгийн эхний өрсөлдөөн болох цанын тэмцээн 3-р сарын 02-ны өдөр эхлэх юм.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.