Ц.Элбэгдорж: Одоо би өндийх цаг болсон, үгээ хэлэх цаг болсон...

Twitter Print
2019 оны 02-р сар 13-нд 13:04 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цаг үеийн асуудлаар сэтгүүлчидтэй уулзаж, асуултад хариуллаа. Мөн өөрийнхөө цахим хуудсаар сэтгүүлчидтэй хийх уулзалт ярилцлагаа шууд дамжуулав.

Түүний ярилцлагаас нь онцлох эшлэлийг хүргэж байна.

-Х.Баттулга Ц.Нямдорж хоёрын эв нэгдлийн баталгаа нь Элбэгдорж шүү дээ. ШХАБ дээр Монгнол Улс боломжоо тултал ашигласан. ШХАБ руу орно гэж гүйж байхаар гурван улсын хэлэлцээрээ л ашиглах хэрэгтэй. 1990 онд оросууд та нар төмөр замаа өөрөө аваад яв гэж байсан. Тэр үед монголчууд "Орос ах наргүйгээр бид яах вэ?" гээд хийгээгүй. Баттулга Путинтай тийм найз юм бол Төмөр замын 50 хувийг аваад ир л дээ.  

-Өнөөдөр Монгол Улсад гадаад бодлого гэж байгаа ч юм уу, үгүй юм уу.

-Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг авах хэрэгтэй. Ерөнхийлөгч бол Монгол Улсыг гадаадад төлөөлөх эрхтэй л хүн.

-Х.Баттулгатай итгэл үнэмшлээрээ ажиллах хүн олдохгүй. Х.Баттулгад хүний нөөц байхгүй. Х.Баттулгад хулгайчийн нөөц л байгаа. Ийм учраас хүн томилох гэхээр хулгай нар л олддог юм.

-Шударга бусын хонгил гэж яриад байна. Хулгай хийх зүүдээ ажил гэж байгаа юм.

-"Эрдэнэт"-ийн 49 хувь, Тавантолгой төсөл дээр Ц.Элбэгдорж гэдэг хүн ингэсэн байна гээд баримтаа үзүүл л дээ. Намайг таван ажил харлуулсан шүү. Эрдэнэтийн 49 хувь гэж дотроо, тогоондоо ороод ирсэн юмыг магадгүй гадагш нь гаргах гэж байна. Би гадагш нь гаргуулахгүй төлөө тэмцэнэ. 49 хувийг Монголд орж ирснийг л би дэмжсэн, тэрнээс би 49 хувьд ямар ч хамааралгүй. 

-Би төрд, энэ улсад хэрэгтэй бол чаддаг юмаараа тусалъя л гэж боддог.

-Би Ерөнхийлөгч байхдаа Монголын Улс төрийн намын тухай хуулийг тэр чигт нь өөрчлөх хуулийг санаачилж оруулсан ч батлаагүй. Шилэн дансны тухай хуулийг шинэчлэх шаардлага байна. Монголын төр өнөөдөр хариуцлагагүй байна, хийх ажил их байна. Монгол Улс ардчилал гэсэн хаягтайгаа л үлдсэн. Тиймээс өнөөдрийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай хамтарч ажиллая гэдгээ хэлдэг.

-Би Ерөнхийлөгчөөс буухдаа Х.Баттулгад ширээн дээр нь захиа үлдээсэн. Найман жил ажилласан туршлага дээрээ тулгуурлан захиа үлдээсэн, уншсан гэж найдаж байгаа.

-Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа 38 хууль санаачилсан. Зөвхөн хууль, шүүхийн байгууллагыг шинэчлэх хүрээнд 12 хууль санаачилсан. Би Х.Тэмүүжингийн шинэчлэлийг зогсоогоогүй, харин ч дэмжсэн юм шүү.

-Яг үнэндээ өнөөдөр Монгол ялна биш, Монгол ална болоод байна шүү. Би Х.Баттулгыг сайн юм хийвэл сайныг нь магтана. Надтай хийсэн ажлаараа уралд л даа. 

-Х.Баттулгад ажлаа өгөөд гарахдаа "Хоёулаа олон уулзаад яах вэ. 11 сард чи Ерөнхийлөгчийн ажлаа ерөнхийд нь мэдэрнэ. Тэгвэл чи намайг дуудаарай" гэж хэлсэн. Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа хийж байсан, хэлэх ярих зүйл бий. Би уулзалт хийх нэг, хоёр санал тавьсан. Чимээгүй л байгаа. Элбэгдоржтой уулзаж, гар баривал муухай харагдана гэж бодоод байгаа юм байлгүй. Ер нь бол Баттулга Ерөнхийлөгч болсон нь зөв. Хэн Ерөнхийлөгч болж болох, хэн болохгүйг ойлгуулж байна. Дахин Ерөнхийлөгчөөр сонговол бүр сайн. Тэр хэрээр ард түмэнд танигдана. 

-Таван жилийн өмнө би Баттулгыг дуудаж уулзаад, "Чи улс төрөөс гар, ерөөсөө бизнесээ хийгээд яв. Чи бол олон бизнестэй хүн. тэр хүн халаасандаа гараа хийгээд, төрөөс ямар байдлаар мөнгө идэж болох вэ гэдэгт л анхаардаг хүн. Төрийн ажил ийм байдлаар явахгүй, чиний арга барилаар төрийн ажил явахгүй" гэж хэлж байсан. Хэрэв Баттулга сайн ажил хийвэл би Ерөнхийлөгч гэж хэлнэ. Харин муу зүйл хийвэл "Баттулга аа" гэж ярих болно. Баттулга Ерөнхийлөгч болоод юу ч хийсэнгүй.  Амласан амлалтаа л биелүүлж. Ард түмний өр зээл хөнгөрсөн үү? Би Баттулгын өр зээл хөнгөрсөн гэж л харж байгаа. 

-АТГ-аас дуудвал би явж очоод шалгуулна. 170 баримтыг нь олон нийтэд дэлгээд, юунд буруутгаж байгаагаа нээлттэй мэдээлэх хэрэгтэй. 

-Заавал баян хүн уран зураг цуглуулдаггүй юм шүү. Би уран зурагт сэтгэл зүрхнээсээ хайртай. 1989 онд би эхнэрийнхээ төрсөн өдрөөр уран зураг бэлэглэж байсан, 30-аад жил уран зураг цуглуулж байсан. Олон ч зурагтай болсон, бүгд Монголдоо байгаа. Би уран зургийн сайхан галерей байгуулах хүсэлтэй, тэр итгэл үнэмшилдээ үнэн байгаа. 20 жилийн өмнө би “100 зураач, 100 зураг” гэж үзэсгэлэн гаргаж байсан. Миний цуглуулга дунд төсвийн мөнгөөр авсан нэг ч зураг байхгүй. Хэрвээ тийм юм бол шалгах хэрэгтэй. Надад олон ч уран зураг бий. Хүмүүсийн хаясан юмыг ч би цуглуулдаг. 

-АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг Монголын ямар ч Ерөнхийлөгч 100 жилдээ хийж чадахгүй шүү. Үүнийг бидний үеийнхэн хийж чадсан юм. Улсын төсвөөс 22 тэрбум төсөвлөснөөс 19 тэрбумыг нь зарцуулсан юм шүү. АСЕМ-ыг Монголын хувийн хэвшлийнхэн, хэвлэлийнхэн, сайн дурынхан үүрч гарсан юм шүү. “АСЕМ сан”-д 500-гаад тэрбум төгрөг үлдсэн. Тэр санд аудит оруулсан. Тэнд үлдсэн 500 тэрбумын 200 саяар нь аудитын байгууллага тавилга авч тавьсан гэж би дуулсан. Би хэзээ ч бузар гүтгэлэгт бууж өгөхгүй.

-Ганболд гэж айл байгаа байх. Би тэр хүний гэр, зочид буудалд нэг хонож үзээгүй. Корпорэйт гэж зочид буудалд нь нэг саун байдаг юм, би саунд орох дуртай, саунд нь орж байсан. Тэрийг л хэлсэн байх. 

-Надад хуулийн дагуу цуглуулсан тодорхой хэмжээний хөрөнгө бий. Шалга, тэндээс хууль бус зүйл огт олдохгүй. Би төрд чаддаг зүйлээрээ тусалъя гэж бодож байна. Ерөнхийлөгч байхдаа Монголын улс төр, улс төрийн намын системийг бүхэлд нь өөрчилье гэсэн хуулийн төсөл санаачилсан. УИХ-аар хэлэлцээгүй. Шилэн дансны хуулиа дахин чамбайруулъя гэж бодож байгаа. 

-М.Энхболдтой би ямар нэг байдлаар хамгийн бага холбоотой хүн. Х.Баттулгын ойлгодог шударга ёс бол миний ойлгодог шударга ёс биш. Баттулга бол өөрөө Тавантолгойн төсөлд орсон бол шударга ёс гэж үздэг. Надад татвар төлдөггүй бол шударга бус гэж үздэг хүн.

Ярилцлагын дэлгэрэнгүйг доорх бичлэгээс үзнэ үү. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Eej

      (27.175.165.46) 2019-02-14 13:15
      • 0
      • 1

      Өөрийгээ магтаж өргөмжилсөн ,ам ажил нь алд дэлэм зөрсөн хэл яриа нь хэт хөгжсөн айхтар зальжин шуналтай энэ хүнийг төрд бүү ойртуулсугай.

      Хариулах

    • Иргэн

      (139.5.217.173) 2019-02-14 13:11
      • 0
      • 0

      Энэ муу өнөөдрийн бүх бузар булайн үүрийг тарьж, өөрөө толгойлон Монголын ард түмний өмч хөрөнгийг хулгай хийж хагартлаа баяжсан новшийг буудаж алаад газрын гаваар оруулчих юмсан. Тэгсэн цагт л ард түмний сэтгэл тэнийн баясана даа.

      Хариулах

    • 123

      (202.179.26.194) 2019-02-14 09:08
      • 0
      • 0

      өндийх биш хошгорох цаг болсон гээч,муу хулгайч чи жангаа ид иди сюда

      Хариулах