Цус өтгөрөл гэж юу вэ?

Twitter Print
2019 оны 04-р сар 13-нд 12:51 цагт
Мэдээний зураг,

Цус өтгөрлийн шалтгааныг ерөнхийд нь 2 ангилж болох ба:

1. Хөдөлгөөний дутагдал, шингэний хэмжээ багасах, бодисын солилцоо алдагдах, хэтэрхий хуурсан шарсан хоол хүнс, ханаагүй тосны хэрэглээ нь цусан дахь холестролын хэмжээг ихэсгэж цусыг өтгөрүүлж, судасны хана хатуурч, түүгээр урсах цусны урсгал сааатаж эд эрхтэнд тэжээлийн болон хүчилтөрөгчийн дутагдал үүсгэдэг. 

2. Сэтгэл санаа тайван бус байдал нь цусны өтгөрлийн бас нэг шалтгаан болох бөгөөд зүрхний хэмнэл алдах, зүрхний цус шахах хэмжээ гэнэт ихсэх, түүнээс болсон цусны бүлэн болон даралт хэлбэлзэх, зүрний булчингийн үйл ажиллагаа алдагдах, өтгөрсөн цусан дах эрдсийн хэмжээ эрс нэмэгдэж судас хатуурах, венийн судас хэсэгчлэн тэлэгдэж цус харвах зэрэг эрсдэлийг үүсгэдэг. 

Цус өтгөрсний шинж тэмдэг нь:

- Толгой эргэх
- Нойргүйдэх 
- Зүрхээр хатгуулах
- Дотор муухайрах
- Амьсгал давхцах
- Амьсгалын хурц дутагдалд орох
- Нүдний хараа бүрэлзэх
- Босох үед толгой эргэх
- Толгой өвдөх
- Хүзүү хөших
- Хүзүүний артерийн судас нарийсаж, сонсгол муудах, чих шуугих
- Ам цангах
- Хөл, гар даарах
- Амархан ядрах
- Сэтгэцийн өөрчлөлт болон мартамхай байдал илэрнэ

Цусны өтгөрлийг озон эмчилгээгээр систэмтэйгээр эмчилж болох ба энэхүү эмчилгээ нь цусыг хүчилтөрөгчөөр ханган, цусан дахь холестролыг арилгаж, дархлааг сайжруулан, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг өвчинд тустай.

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.