
АНУ-ын Колорадо мужийн Боулдер хотод буутай этгээд супермаркетад гал нээсний улмаас 10 хүн амь үрэгдсэн талаар Боулдер хотын цагдаагийн газрын дарга мэдээлжээ.
Халдлагын улмаас нас барсан иргэдийн дунд цагдаагийн нэг албан хаагч байгаа аж. Цагдаагийн газраас мэдээлснээр сэжигтэнг баривчилсан ба тэрээр цагдаагийн газраас явуулсан ажиллагааны үеэр шархджээ. Халдлага орон нутгийн цагаар өдөр 14:30 минутанд эхэлсэн ба буутай этгээд супермаркет руу орж, иргэд рүү буудаж эхэлсэн байна. Халдлагыг гэрчүүд YouTube нийгмийн сүлжээгээр шууд дамжуулж байжээ.
Цагаан ордны Хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псакигийн мэдээлснээр Боулдер хотод болсон халдлагын тухай Ерөнхийлөгч Жо Байденд мэдэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд АНУ-ын Жоржия мужийн Атланта хотод буутай гэмт этгээд спа салонууд руу дайран орж, гал нээсний улмаас 8 хүн амь үрэгдсэн билээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.