Их Британи улс хавдрын эсрэг шинэ тариаг амжилттай туршжээ

Twitter Print
2019 оны 02-р сар 19-нд 12:18 цагт
Мэдээний зураг,

Их Британийн Хавдар судлалын төвийн эрдэмтэд клиникийн туршилтаар зургаан төрлийн хавдрын эмчилгээнд өндөр үр дүн үзүүлсэн хавдрын эсрэг шинэ тариа гарган авчээ. 

Энэхүү шинэ тарианы үйлчлэл “трояны морь”-ны зарчмаар үйлчилдэг байна. Тодруулбал эрдэмтэд хавдрын эсрэг үйлчлэх хортой молекулын гадна талыг хавдрын эсийн гадаргуу дээрх уурагтай адил уургаар бүржээ. Ингэснээр хавдрын эс түүнийг залгиж, тухайн эм хавдрын эс дотор задарч, хавдрын эсийг дотроос нь устгах зарчмаар үйлчлэх аж.

Энэхүү шинэ тарианы туршилтыг хурдан явцтай, хавдар нь сүүлийн шатандаа орсон, ямар ч эмчилгээгүй болсон 150 өвчтнүүд дээр хийсэн байна. Тэдгээр өвчтнүүд нь Бельги, Их Британи, Дани, АНУ, Швед зэрэг улсын иргэд байсан байна.

Professor Johann de Bono

Туршилтаар энэхүү тариа нь умайн хүзүү, давсагны хорт хавдартай хүмүүст хамгийн сайн үр дүн үзүүлсэн ба дээрх хавдартай өвчтнүүдийн ¼-нх нь биеийн байдал мэдэгдэхүйц сайжирчээ. Эрдэмтдийн гаргаж авсан шинэ эм бэлдмэлийг хэрэглэсэн өвчтнүүдийн хавдрын хэмжээ багасах, хавдрын өсөлт бүрмөсөн зогсох шинж тэмдэг илэрсэн байна. 

Түүнчлэн энэхүү шинэ тариа нь уушги, залгиур хоолой, умай, өндгөвчний хорт хавдрын эсрэг эмчилгээнд үр дүнтэй болох нь тогтоогджээ. Хими болон дархлаа эмчилгээний холимог болох ТиВи нэртэй энэхүү шинэ тариаг өвчтнүүдэд судсаар хийх аж. Тус тариаг хийлгэсэн өвчтнүүдэд дотор муухайрах, ядрах, хамраас цус гарах гаж нөлөө илэрсэн ч энэ нь ноцтой биш болохыг эрдэмтэд онцолжээ. 

 

BREAKING: New ‘Trojan horse’ cancer treatment shows early promise in multiple tumour types. https://buff.ly/2RLvclE 

Хавдрын эсрэг энэхүү тариаг турших хоёр дахь үе шат эхэлсэн ба энэ удаад туршилтанд хорт хавдартай хэдэн зуун хүн оролцох гэнэ. Туршилтыг удирдаж буй профессор Жоан Де Боногийн хэлсэнээр шинэ тарианы туршилт амжилттай явагдаж дууссан тохиолдолд энэхүү тариа 5 орчим жилийн дараа хавдрын эсрэг эмчилгээнд хэрэглэдэг болох аж.

С.Энхзаяа, mongolcom.mn

<a class="Icon Icon--informationCircleWhite js-inViewportScribingTarget" data-cke-saved-href="https://support.twitter.com/articles/20175256" href="https://support.twitter.com/articles/20175256" style="background-color: transparent; color: rgb(43, 123, 185); text-decoration-line: none; display: inline-block; height: 18px; background-repeat: no-repeat; background-size: contain; vertical-align: text-bottom; width: 18px; background-image: url(" data:image="" svg+xml;charset="utf-8,%3Csvg%20xmlns%3D%22http%3A%2F%2Fwww.w3.org%2F2000%2Fsvg%22%20viewBox%3D%220%200%2072%2072%22%3E%3Cg%20transform%3D%22translate(8%208)%22%3E%3Cpath%20fill%3D%22%23657786%22%20fill-opacity%3D%22.8%22%20d%3D%22M28%203.11C14.278%203.11%203.11%2014.276%203.11%2028c0%2013.723%2011.166%2024.887%2024.89%2024.887S52.89%2041.723%2052.89%2028C52.89%2014.274%2041.724%203.11%2028%203.11z%22%2F%3E%3Cpath%20fill%3D%22%23FFF%22%20d%3D%22M28%2044.593c-1.718%200-3.11-1.393-3.11-3.112V30.076c0-1.718%201.392-3.11%203.11-3.11s3.11%201.392%203.11%203.11V41.48c0%201.72-1.392%203.113-3.11%203.113z%22%2F%3E%3Ccircle%20fill%3D%22%23FFF%22%20cx%3D%2228%22%20cy%3D%2218.148%22%20r%3D%224.667%22%2F%3E%3Cpath%20fill%3D%22%23FFF%22%20d%3D%22M28%2056C12.56%2056%200%2043.44%200%2028S12.56%200%2028%200s28%2012.56%2028%2028-12.56%2028-28%2028zm0-49.778C15.99%206.222%206.222%2015.992%206.222%2028S15.992%2049.778%2028%2049.778c12.01%200%2021.778-9.77%2021.778-21.778S40.008%206.222%2028%206.222z%22%2F%3E%3C%2Fg%3E%3C%2Fsvg%3E&quot;);" outline:="" 0px;"="" title="Twitter Ads info and privacy">

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.