Аваргуудын лигийн шигшээ 16-ийн шатны тоглолтууд эхэллээ

Twitter Print
2019 оны 02-р сар 12-нд 13:10 цагт
Мэдээний зураг,

Европын хөлбөмбөгийн холбооны нэр хүндтэй тэмцээн болох аваргуудын лиг эргэн ирлээ. Өнөө шөнө хасагдах шатны 2 тоглолт болно.

Английн Манчестер Юнайтед талбайдаа Францын ПСЖ/ Пари Сейнт Жермейн/ багийг хүлээн авах бол нөгөө талбайд Италийн Рома талбайдаа Португалийн Порту багийн эсрэг тоглоно. Та бүхэнд Манчестер Юнайтед болон Пари Сейнт Жермейн багуудын тоглолтын өмнөх мэдээллийг хүргэе.

Олд Траффорд цэнгэлдэхэд явагдах тоглолтын өмнө Францын баг лигтээ хийсэн сүүлийн 5 тулаанаас 4 ялалт авч, нэг хожигдол хүлээсэн амжилтыг үзүүлээд байна. Тэд 2-р тойргийн өмнө Лион багт 2-1 харьцаагаар дийлдсэн билээ. ПСЖ лигтээ тэргүүн байрт 59 оноотой яваа бол Манчестер Юнайтед 51 оноотой хүснэгтийн 4-р байрт бичигдэж байна. Английн баг лигтээ хийсэн сүүлийн 5 тоглолтоос 4 хожил авч, Бернли багтай 2-2 харьцаагаар эвийн гэрээ байгуулаад байгаа юм.

Энэ тулааны гол тоглогчдоор Манчестер Юнайтед багаас Франц хагас хамгаалагч Поль Погва, Францын багаас залуу авьяастан Килиан Мбаппе нарыг нэрлэж байна. Талбайн эзэн багийн хагас хамгаалагч аваргуудын лигийн сүүлийн 6 тулаандаа 2 гоолыг оруулж, нэг ашигтай дамжуулалтыг өгсөн бол Мбаппе 3 гоол 4 гоолын дамжуулалт хийжээ.

Францын багийн лидерүүд болох Бразил авьяастан Неймар, Уругвай довтлогч Эдинсон Кавани нар энэ тулаанд гэмтлийн улмаас тоглохгүй. Манчестер Юнайтед аваргуудын лигт 3 удаа түрүүлсэн бол ПСЖ баг одоогоор цом өргөөгүй явна.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.