МУГТ Э.Содномпилжээ Дэлхийн цомын аварга боллоо

Twitter Print
2019 оны 02-р сар 12-нд 17:05 цагт
Мэдээний зураг,

АНЭУ-ын Дубай хотод пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөлөө.

Тэмцээнд манайхаас "Рио-2016" паралимпийн хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн аварга, Азийн наадмын алтан медальт, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ МПНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын удирдлага дор амжилттай оролцож, энэ жингийн шилдэг тамирчин болохоо дахин баталжээ.

Э.Содномпилжээ хэвтээ шахалтын 107 кг-ын жинд 240 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлсэн байна. Энэ түүний Дэлхийн цомоос авсан дөрөв дэх алтан медаль юм.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.