Л.Болдын АН-аас гарах хүсэлтийг биелүүлж, АН зөвлөлийн статустай ажиллана

Twitter Print
2019 оны 02-р сар 12-нд 12:41 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь Ардчилсан Намын бүлэг цаашид зөвлөлийн статустайгаар ажиллана гэдгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа мэдээлжээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намынхаа гишүүнчлэлээс, УИХ-ын гишүүн Л.Болдын сонгуульд нэр дэвших эрхийг дөрвөн жилийн хугацаанд хасах шийдвэрийг гаргасны дараа Л.Болд намаасаа гарах хүсэлтээ гаргасан. Арванхоёрдугаар сарын 4-ний өдөр уг хүсэлтээ өгсөн хэмээн тэрбээр мэдээлсэн ч АН-ын зүгээс зохих шатанд хүсэлт гаргаагүй хэмээн мэдээлж байв.

Намрын чуулганы хаалтын үеэр энэ асуудлаа шийдэж, намаас гарах хүсэлтийг нь биелүүл хэмээн ширээгээ балбаж байсан УИХ-ын гишүүн Л.Болдын хүсэлтийг хангахаар болжээ.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Хаврын чуулганы эхэнд Л.Болд гишүүний өөрийнх нь хүсэлт, АН-ын эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн АН-ын бүлгээс гарах хүсэлтийг нь биелүүлж, бүлгийн зүгээс албан ёсны саналаа УИХ-д хүргүүлнэ. Цаашид Зөвлөлийн статустайгаар ажиллана” гэжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.