Дэлхийн хамгийн өндөр үнэтэй үхэр Энэтхэгт байдаг

Twitter Print
2019 оны 02-р сар 12-нд 10:35 цагт
Мэдээний зураг,

90 тэрбум гаруй үнэтэй энэхүү үхэр нь орой бүр нэг шил виски уудаг. Эрт дээр үеэс үхэр нь Энэтхэгт маш ариун нандин, дархан амьтан байсан бөгөөд уугуул иргэд үхэрт маш хүндэтгэлтэй ханддаг байсан юм.

Учир нь Энэтхэгчүүдийн хүн амын дийлэнх нь Хиндү шашин шүтдэг бөгөөд Хиндү шашин нь Энэтхэгийн хойгийн зонхилох шашин юм. Нэг тэрбум хүн буюу дэлхийн хүн амын 15 хувь Хиндү шашинтай. Дэлхий дээрх хамгийн эртний бөгөөд тэргүүлэгч 3 шашны нэг болох Хиндү шашинтны 99.99 хувь нь энэтхэгчүүд юм.

Хиндү шашны ариун судар нь Упанишадс, Ведас хоёр юм. Дэлхийн хамгийн эртний буюу 4000 жилийн настай гэгдэх Хиндү шашин Брахма/ Бүтээгч/, Вишнү /Хамгаалагч/, Шива/ Шүүн дэнслэгч/ гэсэн гурван гол шүтээнтэй. Эдгээр гурван бурхан эр, эм гэсэн 2 дүртэй хос бурхадын дүрээр дэлхийд залардаг гэж үздэг. Хиндү шашинтнууд Бурханд хүрэх 108 зам бий хэмээн итгэж, хүнд 108 төрлийн мэдрэмж байдаг гэлцдэг.

Хүний энэ олон мэдрэмжийн 36 нь өнгөрсөн үетэй, 36 нь одоо цагтай, 36 нь ирээдүй цагтай холбоотой хэмээн итгэдэг. Үхрийг Шива/ Шүүн дэнслэгч/ бурханы дүр хэмээн үздэг тул ийнхүү үхрийг хүндэтгэдэг байна. Энэтхэгт зарим газрын хууль дүрэмд үхрийг нядлах хориотой байдаг.

Энэтхэгчүүд үхрийн махыг огт иддэггүй бөгөөд зөвхөн үнээний сүүг хүнсэндээ хэрэглэдэг. Ихэнх энгийн ард иргэд үхэр тэжээх бололцоогүй байдаг ч Энэтхэгийн гудамжинд үхрийг элбэг харж болох бөгөөд тэднийг харж нүдээ баясгах боломжтой юм.Гудамжаар явж байгаа болон зам хөндлөн гарч байгаа үхрүүдэд зам тавьж хүндэтгэл үзүүлдэг.

Зураг дээрх үхэр нь Энэтхэгийн Хариана мужийн ферм дээр өссөн "Судан" нэртэй үхэр бөгөөд 1.5 тонн жинтэй, 1 метр 80 см өндөртэй, 4.3 метр урттай.

Харахад эрүүл чийрэг энэ үхэр нь хамгийн шим тэжээллэг бордоогоор бордуулдаг бөгөөд мөн орой бүр унтахын өмнө 1 шил виски уудаг.

"Судан" үхрийн нэг өдрийн хоол тэжээлийн өртөг нь ойролцоогоор 200,000 төгрөг болдог байна. "Судан" үхрийн эзэн сард хэдэн арван сая төгрөг зарцуулж үхрийг тэжээдэг ч "Судан" үхэр мөн тулаанд оролцож эзэндээ жил бүр хэдэн арван сая төгрөгний орлого авчирдаг. Хэрэв тулаанд ялагдвал амиа алдсанаар тулаан өндөрлөдөг.

Энэтхэгт "Судан" үхрийг мэдэхгүй хүн гэж үгүй. Маш олон хүн түүн шиг хүч чадалтай үхэртэй болохыг мөрөөддөг. Судан үхрийн зарагдах үнэ 90 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Эх сурвалж: Toutioao.com

Орчуулсан: П.Одонтунгалаг, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.