Шүдний аппарат хийлгэхэд юуг анхаарах вэ?

Twitter Print
2019 оны 02-р сар 12-нд 10:18 цагт
Мэдээний зураг,

Шүдний аппарат эмчилгээ нь удаан хугацааны турш хийгдэж, дунджаар 6 сараас 3 жилийн хугацаанд үр дүнгээ өгдөг эмчилгээний арга юм. Иймээс эмчилгээг эхлэхээс өмнө та дараах зүйлсийг мэдсэн байх шаардлагатай.

• Эмчийн үзлэг зөвлөгөө хийлгэх. Та мэргэжлийн нүүр амны гажиг заслын эмчтэй уулзаж, шүдний байдлаа үзүүлээрэй. Эмч танд шүдний аппарат зүүх шаардлагатай эсэх, өөр эмчилгээний арга байгаа эсэх талаар анхан шатны мэдээлэл өгөх болно. 

• Рентген зураг авахуулах. Таны шүднээс авсан загвар болон рентген зурган дээр эмч нарийн хэмжилт хийж шүдний аппарат хийх эмчилгээний төлөвлөгөөг боловсруулна. Үүнээс та хир зэрэг хугацаанд аппарат зүүх шаардлагатай болон эмчилгээний явцын талаар нарийн тодорхой мэдээлэл авах болно.

• Бэлтгэл ажил хийлгэх. Цоорсон шүдний эмчилгээ хийлгэх, зай гаргагч резин зүүх, чулуу цэвэрлэгээ хийлгэх гэх мэт шаардлагатай эмчилгээг аппарат зүүхээс өмнө хийлгэнэ. 

• Аппарат хийлгэх. Таны шүд тус бүр дээр хэмжилт хийж шүдний аппаратыг нааж бэхэлдэг учраас дээрхи эмчилгээ 1 цаг 30 минутаас 2 цагийн хооронд үргэлжилнэ. 

• Эмчийн давтан үзлэг, аппарат чангалгааг сар болгон хийлгэх. Энэ бол эмчилгээний хамгийн чухал хэсэг бөгөөд та эмчийн хэлсэн хугацаанд тогтмол давтан үзлэг хийлгэснээр эмчилгээ илүү үр дүнтэй, аппарат зүүх хугацаа бага байх болно.Дахин сануулахад шүдний аппарат эмчилгээ нь удаан хугацаанд хийгддэг, эмч болон үйлчлүүлэгчээс тэвчээр, хичээл зүтгэл урт хугацааны турш гарах шаардлагатай болдог учраас эмчилгээг хийлгэх эмч, эмнэлгээ сайтар судлаж байж сонгохыг зөвлөж байна. 

Эх сурвалж: Mon Family эмнэлэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.