Киноны хөгжмийн бүтээлүүдээс тоглоно

Twitter Print
2019 оны 02-р сар 12-нд 10:09 цагт
Мэдээний зураг,

Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Эрэгзэнгийн Чойдогийн “Монголын сайхан орон” баримтат киноны хөгжим буюу Төрийн шагнал хүртсэн бүтээлийнх нь тухай Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Монголын хөгжмийн зохиолчдын 12 хөрөг” номдоо “Бүхэл бүтэн симфони найраглал, зураглалтай эн тэнцэнэ...

Туйлын уран тансаг аялгууг тэрбээр монгол дуунаас эшилж хэрэглэсэн нь бараг үгүй ч ардын дуунаас холдсон ая бас байхгүй...Энэ зохиолынхоо аль ч хэсэгт монгол хүний сэтгэлд тогтон үлдэх, баттай боловсорсон хэмнэлийн цөм бий болгожээ. Түүнийгээ тухайн хэсгийн гол судасны лугшаа болгож чадсанаар хэсэг бүрийн хөгжим нь бие даасан бэсрэг бүтээл болсон. Эдгээр бие даасан бүтээл нийлээд эх сайхан нутаг, эрх чөлөөт амьдрал, цогцлоож байгаа бүхнээрээ бахархсан монгол хүн бүрийн зүрх сэтгэлийн нэгдмэл дуулал болсон юм” хэмээн бичжээ.

Энэхүү бүтээл нь улсын филармонийн тайзнаа дахин тавигдах гэж байна. Мөн орчин цагийн залуу хөгжмийн зохиолчдын төлөөлөгч Хишигтогтохын Алтангэрэлийн бүтээл Д.Нацагдаржийн мэндэлсний 110 жилийн ойг угтан бүтээсэн Харанхуй хад кино киноны хөгжим анх удаагаа улсын филармонийн тайзнаа 2018 оны 02-р сарын 22-ны 19:00 цагт ганцхан удаа тоглогдоно.

Тоглолтод улсын филармонийн симфони найрал хөгжим удирдаач Б. Батбаатар \СТА\.

Тоглолтын тасалбарыг https://ticket.mn/event/623/ болон улсын филармонийн касснаас аваарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 9919-6623 утсаар лавлана уу.

 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.