“БОЛД САН”-ийн нэрэмжит шайбтай хоккейн аварга шалгаруулах тэмцээний цомын эзнээр "Жалам хар" шалгарлаа

Twitter Print
2019 оны 02-р сар 11-нд 15:02 цагт
Мэдээний зураг,

“БОЛД САН”-ийн нэрэмжит шайбтай хоккейн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8, 9, 10-ны өдрүүдэд Дархан хотноо 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн тэмцээнд Дархан, Шарын гол, Улаанбаатар хотын нийт найман багийн 100 гаруй тамирчид авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдлөө.

Тэмцэээний 1-р байр: Улаанбаатар хотын С.Өлзийбаяр ахлагчтай "Жалам хар" баг, 2-р байр: Шарын гол сумын Г.Мөнхтулга ахлагчтай "Золбоот тамирчид" баг, 3-р байр: Сэлэнгэ аймгийн Б.Алдармөнх ахлагчтай "Бугант" багийн тамирчид тус тус эзэллээ.

Мөн тэмцээний Шилдэг хаалгачаар- Б.Дашням Шилдэг довтлогчоор- Ц.Шинэбаяр, Шилдэг хамгаалагчаар- Б.Батбаясгалан нар шалгарсан юм.

Энэ удаагийн тэмцээнд Олон улсын хэмжээний мастер-5, Монгол Улсын Спортын мастер цолтой-40, спортын 1 дүгээр зэрэгтэй 60 гаруй тамирчид оролцлоо.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.