
Грекийн найруулагч Йоргос Лантимосын түүхэн үйл явдалт “The Favourite” Их Британийн Кино академийн шагнал гардуулах ёслол БАФТА-гийн шилдэг уран сайхны киногоор шалгарч, хамгийн олон төрөлд шагнал хүртжээ.
Английн хатан хаан Аннаг тойрсон улс төрийн далд явуулгын тухай өгүүлэх “The Favourite” түүхэн уран сайхны кино шилдэг кино, шилдэг зохиол, хувцасны дизайн, үс засалт, нүүр будалт зэрэг 7 төрөлд шилдгээр шалгарчээ.
Түүнчлэн Мексикийн алдарт найруулагч Альфонсо Куароны “Рома” хар цагаан уран сайхны кино 4 төрөлд шилдгээр шалгарсан байна. Шилдэг эмэгтэй дүрийн шагналыг “The Favourite” кинонд Хатан хаан Аннагийн дүрийг бүтээсэн английн жүжигчин Оливия Колман хүртсэн бол Хатан хаан Аннагийн дотны найз Сара Черчиллийн дүрийг бүтээсэн жүжигчин Рэйчэл Уайс шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг хүртжээ.
Шилдэг эрэгтэй дүрийн шагналыг Queen хамтлагийн дуучин Фредди Меркьюригийн дүрийг бүтээсэн жүжигчин Рами Малек хүртсэн байна. Тэрээр тус дүрээрээ Алтан бөмбөрцгийн эзэн болоод удаагүй байгаа билээ.
Жил бүр зохион байгууллагддаг БАФТА-гийн шагнал гардуулах ёслол Лондон хотын Эзэн хааны Альберт холл танхимд болсон юм.
"Beatiful Boy" киноны од Timothée Chalamet
Шагнал гардуулах ёслолыг үзэхээр Кэмбрижийн гүн Уилльям болон гүнгийн авхай Кэтрин нар хүрэлцэн ирсэн байна.

Эх сурвалж: CNN
С.Энхзаяа, mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.