Турк уйгуруудын эрхийг хүндэтгэхийг БНХАУ-аас шаардлаа

Twitter Print
2019 оны 02-р сар 11-нд 16:57 цагт
Мэдээний зураг,

Туркийн эрх баригчид үндэстний цөөнх болсон уйгуруудын эрхийг хүндэлж, уйгуруудыг албадан хорих төвүүдийг хаахыг БНХАУ-аас шаардаж байгаа тухай Турк улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хами Аксой мэдэгджээ. Тэрбээр “Сая гаруй уйгур иргэн албадан хоригдож, эрүү шүүлтэнд орж байна. БНХАУ-аас гадна амьдарч байгаа уйгуурууд тэр дундаа Туркэд байгаа уйгур үндэстнүүд Хятадад байгаа гэр бүл, ойр дотныхныхоо тухай ямар ч мэдээлэлгүй байна. 21-р зуунд албадан хорих концлагериуд дахин бий болсон нь хүн төрөлхтний хувьд шившиг юм. Уйгур үндэстний эрхийг хүндлэн, концлагериудаа хаахыг Хятадын эрх баригчдаас хүсч байна” хэмээн мэдэгдсэн байна.

Түүнчлэн сүүлийн хоёр жилд Хятад дахь уйгур үндэстэн болон исламын шашинтай бусад цөөнхүүдэд ирэх дарамт шахалт улам нэмэгдсэн болохыг онцолжээ.

Өнгөрсөн жилийн 8-р сарын сүүлээр НҮБ-ын Яс үндэс, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг үгүй болгох зорилго бүхий зөвлөлийн мэргэжилтнүүд БНХАУ-ын Шинжаан-Уйгурын автономит бүсэд 1 сая гаруй уйгур иргэн засан хүмүүжүүлэх төвд албадан хоригдож буй тухай мэдэгдсэн юм.

Хятадын зүгээс үүнийг ямар ч ор үндэслэлгүй хэмээн БНХАУ Арьс өнгө, үндэс угсаагаар ялгаварлах үзлийг үгүй хийх Олон улсын конвенцийн гишүүнийхээ хувиар Олон улсаас өгсөн бүх үүрэг даалгаврыг бүрэн биелүүлж байгаагаа мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

С.Энхзаяа, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.