Филадельфи 76 баг улирлын 36 дахь ялалтаа авлаа

Twitter Print
2019 оны 02-р сар 11-нд 11:27 цагт
Мэдээний зураг,

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны дорнод бүсийн Филадельфи 76 баг улирлын 36 дахь ялалтаа Леброн Жеймсээр удирдуулсан Лос Анжелес Лейкерс багаас авлаа.

Филадельфи хотын баг энэ тулаанд 143-120 харьцаагаар хожил байгуулжээ. 23 онооны зөрүүгээр Филадельфи багийн залуус Хаан Жеймсийг багийг буулган авлаа. 10 гаран хоногийн зайтай ийнхүү 2 удаа учраа таарахдаа Сиксерсийн залуус ийнхүү 2 удаа хожоод байна.

Өнгөрсөн сарын 29-нд болсон тулаанд тэд Лебронгүй Лейкерсийг 121-105 харьцаагаар хожиж байлаа. Улирлын эхлэлийг тааламжтай эхлүүлсэн Лос Анжелес Лейкерс одоогоор плей-оффын бүсээс 2 байр хойно бичигдэж байгаа юм. Тэд 28 ялалт байгуулж, бүсийнхээ 10-р байрт бичигдэж байгаа бөгөөд сүүлд хийсэн 10 тулаанаасаа зөвхөн 3хан ялалт байгуулжээ.

Леброн гэмтсэн цагаас эхлэн багийн залуус тааруу байж, ийнхүү плей-оффын байраа алдаад байгаа юм. Өнөөдрийн тоглолтонд Леброн Жеймс 33 минут талбайд тоглохдоо 18 оноо 10 самбар, 9 ашигтай дамжуулалт өгчээ. Багийнхан залуусаас Кайл Кузма 39 оноогоор багаа тэргүүлж, Жавейл Макги 21 оноо авсан ч, Филадельфи хотын багийг дийлсэнгүй. Филадельфи хотын баг 4 үеийн туршид 30 аас дээш оноо авч, багийнхаа удаан үзүүлээгүй амжилтаа тогтоож, ийнхүү гайхалтай нэгэн тоглолтоор хөгжөөн дэмжигч нартаа бэлэг барьжээ.

Жоэл Эмбийд 37 оноо, 14 самбараас бөмбөг авалтаар багаа тэргүүлж, Тобиас Харрис 22 оноогоор түүнийг дэмжснээс гадна сэлгээний залуус нь 40 оноо авчээ. Тэд мөн 1986 оноос хойш 33 ашигтай дамжуулалт хийсэн үзүүлэлтийг гаргажээ. Сиксерсийн залуус лхагва гаригийн өглөө Бостон Селтикс багийг талбайдаа хүлээн авах бол Лейкерс Атланта Хокс багийн талбайд зочилно.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.