Александр Кокорин, Павел Мамаев нарын хоригдох хугацааг хоёр сараар сунгалаа

Twitter Print
2019 оны 02-р сар 11-нд 12:23 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн оны 10-р сард ёс бус үйлдэл гаргасан Оросын хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогчид болох Александр Кокорин, Павел Мамаев нарын шүүх хурал болсон байна.

Энэхүү хурлаар 2 тоглогчийн хоригдох хугацааг 4-р сар хүртэл сунгажээ. Согтууран танхайрч, хүн зодсон хэргээр өнгөрсөн оны аравдугаар сараас мөрдөнд хоригдож байгаа ОХУ-ын хөлбөмбөгч Александр Кокорин, Павел Мамаев нарын хэргийг энэ сарын 6-нд Тверийн шүүх хянан хэлэлцээд, тэднийг хорих хугацааг дахин сунгалаа.

Тэд 4-р сарын 8 хүртэл хоригдох болсон бөгөөд хагас жилийг мөрдөнд өнгөрөөх болж байгаа юм. Хэргийг сануулахад 2018 оны 10-р сарын 8-нд тэд Москва хотноо уун согтуурч, эхлээд "Первый канал" сувгийн хөтлөгч Ольга Ушаковагийн жолоочийг зодсон, дараа нь Аж үйлдвэр, худалдааны яамны томоохон түшмэл Денис Пак хэмээх солонгос гаралтай эрхмийг сандлаар цохиж, арьс өнгөөр ялгаварласан хэрэгт холбогдоод байгаа билээ.

Өмнө нь Шүүхээс тэднийг гадуур байцаавал, гэрч, хохирогчдыг айлган сүрдүүлэх магадлалтай, гэмт хэрэг үйлдэх, улс орноос оргон зайлах бололцоотой хэмээн хорих ялыг сунгаж байсан. Тухайн үед энэ сарын 8-ныг хүртэл хугацаанд хорино хэмээн мэдэгдэж байсан бол ийнхүү хорих хугацааг дахин сунгалаа.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.