УИХ-ын гишүүдийн ууттай бэлэгний ХАРИУ...

Twitter Print
2019 оны 02-р сар 11-нд 12:03 цагт
Мэдээний зураг,

...Сав хоосон буцаадаггүй ёсоо бодож УИХ-ын гишүүн таны уутанд хийх зүйл алга ч хэлэх ҮГ байна. Таныхаар бол өгсөн гурилаар чинь хийсэн "ул боов" нэгийг хийгээд явуулбал яг таарах ч надад даан ч таныг болоод төр улсаа ДОРОМЖЛОХ зүрх алга. 

1. Иргэд ядуу байгаа нь та ажлаа хийж чадахгүй байгаагийн хамгийн том НОТОЛГОО. Ард түмнээ аяга гурил, атга чихрээр "аргалах" ядуу сэтгэхүйтэй та сонгогчдоо ходоодоор нь УДИРДАНА гэж эндүүрээд идэж уух юм өгөхөөс ичихгүй байна уу? Хоосон, нүцгэн байлаа ч хойч ирээдүйгээ ийм хүнд бид даатгахгүй ээ!

2. Та өвлийн өвөө, сүмийн элч, халамжийн байцаагч аль нь ч биш. Төрийн бодлого боловсруулж,хууль тогтоох л үндсэн үүрэгтэй. Дараагийн сонгууль бодохын оронд яг одоо ажлаа ХИЙ. Ядаж эх орондоо хүний ёсоор амьдарч, ажил хөдөлмөр хийх үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь энэ хүмүүст өгөөч!

3. Цалингаасаа давсан бэлэгний өртөг, нэмэлт орлогоо тайлагна! Газар нутгаа зарж, улсаа өрийн занганд оруулж, мөнгө хүүлэгчдэд үйлчилж, ЗАХИАЛГЫН хууль үйлдвэрлэж, кнопоо үнэлж авсан хулгайн мөнгөнийхөө ХУСАМ-ыг иргэдэд өгөөгүй биз!

Хувийн компаниасаа өгсөн гэж л битгий ХУДАЛ залаарай. "Үнэгүй юм зөвхөн хулганы хавханд л байдаг" -ийг бид мэднэ. Хууль тогтоох ажлыг ХУЛГАЙ болгож яваагаа сонгогчиддоо тайлагнасанд чинь БАЯРЛАЛАА. 

Гурил тарааж зогсоо гутамшигт дүрийг чинь дахин хармааргүй байна. Учир нь танд төрийн хүн байх урт холын ухаан бүү хэл үйдлээ хянах ч МЭДРЭЛ алга. Тэжээл тавьж өгөхөд овоорох үхэр адил шуудай гурил дээр оочирлуулахаас өр чинь ӨВДӨХГҮЙ байна уу! Ийм мэдрэмжгүй, өчүүхэн, тулга байтугай аяганы хооронд "эргэлдсэн" арчаагүй амьтад гэдгээ мэдэв үү!

Улс төрөөс ухамсраараа ХОЛД! УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, М.Оюунчимэг, М.Энхболд, Б.Наранхүү, М.Билэгт, Д.Ганболд... Дандаа үл бүтэх гарууд...

Сэтгүүлч Б.Отгон

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.