Улаанбаатар-Дарханы замын ажил 4 дүгээр сараас эхэлнэ

Twitter Print
2019 оны 02-р сар 11-нд 11:35 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатар-Дарханы замыг 2019 оны 4 дүгээр сараас хоёр урсгал 4 эгнээтэй болгож барихаар шийдвэрлэсэн.

Ерөнхий сайд холбогдох яамд, хотын удирдлагуудад үүрэг өгч ажилласнаар 7 дугаар сард санхүүжилт шийдэгдэж эхэлсэн байна. Таван гүйцэтгэгчээр таван хэсэг ажил эхлүүлж богино хугацаанд барьж байгуулахаар тогтоол гаргасан байна.

20 жилийн өмнө хэсэгчилсэн засвар хийж 7 удаа эргэж буцсан энэ ажлыг дахиж эргэхгүйгээр Азийн хөгжлийн банкны санхүүжилт бусад эх үүсвэртэйгээр барихаар тогтсон.

Оргил үедээ 12,300 авто машин зорчдог хамгийн их ачаалалтай, олон улсын шинж чанартай энэ авто зам дээр олон арван хүний амь нас эндэж буйд цэг тавина.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.