Нэгдүгээр ангийн хүүхдүүд олон улсын стандартаас 13 дахин ачаалалтай сурч байна

Twitter Print
2019 оны 02-р сар 18-нд 11:07 цагт
Мэдээний зураг,

"Эко ЦАРС" гэр бүлийн боловсролын төвийн судалгааны багийнхан 6 настай 1 дүгээр ангийн хүүхдүүдийн гэрийн даалгаврын ачааллыг тодруулах судалгаа хийжээ.

Энэхүү судалгаанд УБ хот болон орон нутгаас улсын 45, хувийн 26 сургуулийн 1 дүгээр ангийн хүүхэдтэй нийт 403 эцэг эх, асран хамгаалагчийг хамруулсан байна. Тэдний 69,4 нь ээжүүд байсан аж. Судалгаанаас тус багийнхан энэхүү дүгнэлтийг гаргажээ.

1. Монгол улсын  1 дүгээр ангийн хүүхдүүд олон улсын стандартаас 13 дахин их хугацаанд гэрийн даалгавар хийж байна.

Олон улсын стандартаар 1 дүгээр ангид 10 минут, 2 дугаар ангид 20 миниут, 3 дугаар ангид 30 минутын хугацаанд хийж гүйцэтгэх даалгаврыг өгдөг. Харин Монгол улсад 6 настай хүүхэд гэрийн даалгавар хийхэд өдөрт дундажаар 134 минут хугацааг зарцуулж байна.

2. Монгол хүүхдийн биеийн дундаж жингээр тооцож 6 настай хүүхдийн цүнхний жингийн хэмжээ дээд хязгаар 2.1 кг байх ёстой. Гэвч судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 86.3 хувь нь 2.1 кг-аас дээш буюу стандартаас давсан цүнх (дунджаар 3.3 кг) үүрч байна. .

3. Хүүхэд цүнхээ өөрөө үүрч хэвших нь хүүхэд аливаад хариуцлагатай болгох дадлын эхлэл билээ. Гэвч судалгаанд оролцогсдын 92.3 хувь нь хүүхдийнхээ цүнхийг өмнөөс нь барьж өгдөг. Учир нь судалгаанд оролцогчдын 65.1 хувь нь хүүхдийн цүнх хүнд учраас өргөж тусладаг гэсэн тайлбар өгчээ.

4. Судалгаанд оролцогсдын 10 хүн тутмын 7 нь буюу 71.6 хувь нь их даалгавар өгөх нь хүүхдийн сурах хүслийг унтраах цаашид хичээлд сонирхолгүй болгох талтай гэж үзсэн байна.

Замын түгжрэлд ирж очих хугацаанаас гадна даалгавар хийх хугацаа, хүнд цүнх, багш - эцэг эхийн шахалт хүүхдийг стресст оруулах, хямраах, ядраах нэг хүчин зүйл гарцаагүй мөн.

Б.Төмөрзаяа

"Эко ЦАРС" гэр бүлийн боловсролын төвийн тэргүүн,

БНСУ-ын Чонбук Улсын Их Сургуулийн докторант 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Монгол улсын иргэн, ээж

      (103.9.90.98) 2019-02-11 12:43
      • 0
      • 0

      Арай дэндүү юмаа. 6 настай хүүхдээ сургуульд өг гэж шаардчихлаад өгөхөөр өгч байгаа, зааж байгаа хичээл арай л дэндүү юмаа. Бид өөрсдөө тайлбарлаж хэлж өгөхийн тулд эргэж суралцаж байна. Тэгэхэд 6 настай хүүхэд яаж энэ бүгдийг давж гарах ёстой юм. Би сургуульд 1982 онд орохдоо бөөн баяр болж байсан. Одоо хүүхдээ сургуульд өгсөндөө харамсаж байна. Хүүхдэд ямар ч баяр баясгалан алга. Хичээлийн дарамт хүүхдийг сурах дур сонирхолгүй болгож байна. Улс орныг эзлэхэд дайн хэрэггүй, ганцхан боловсролын системийг нь бусниул гэдэг нь үнэн бололтой

      Хариулах