“Буянт Ухаа” цогцолборт үнэ төлбөргүй ном айлдана

Twitter Print
2019 оны 02-р сар 15-нд 11:02 цагт
Мэдээний зураг,

XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн 14-ний Өндөр Гэгээний их дүйчэн өдөр буюу аргын тооллын 2019 оны хоёрдугаар сарын 18-ны 10:00 цагаас "Буянт Ухаа" спорт цогцолборт Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, СГЗ, гавж Д.Чойжамц сүсэгтэн олонд ном айлдаж , Жанлавцогзол судрын тайлбар, лүн хүртээнэ.

Гандантэгчэнлин хийдийн Хансүр, СГЗ, гавж Ё.Амгалан ламтан хүмүүний насны цөв, барцадыг арилгаж, насыг уртасгах “Цагаан Дарь-Эх” Бурханы НАСНЫ АВШИГ хайрлана.

Мөн Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд, айлчлан золгож буй "Урвуулагч" хэмээх гахай жилдээ хотол олноороо амгалан,сэтгэл түвшин байхын тухайд жилийн засал ном хурж, буян хишгийн даллага авах аж. Иймд сүсэгтэн олныг даллаганы уут, тавгийн идээтэй ирэхийг сануулжээ. Буян номын хурим үнэ төлбөргүй болно.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.