Хаврын эхэн сарын шинийн нэгнээс арван тавныг хүртэлх Их дүйчэн өдрүүдийн тайлбар

Twitter Print
2019 оны 02-р сар 19-нд 09:33 цагт
Мэдээний зураг,

ХАВРЫН ЭХЭН САРЫН ШИНИЙ НЭГНЭЭС АРВАН ТАВНЫГ ХҮРТЭЛХ ИХ ДҮЙЧЭН ӨДРҮҮДИЙН ТАЙЛБАР:

Бурхан багш бээр олон шавь, өглөгийн эздийн сүсэг бишрэлийг арвитган зохиохын тухайд хагас сарын турш рид хувилгааныг үзүүлэн зохиосон байдаг.

Тухайн цагт бурхан багштай мөчөөрхөн тэмцэлдэгч нар олон байсан ба тэдгээр бүгд Магада улсын хаан Бимбисарад бараалхаж:

Бид Бурхантай рид хувилгаанаар тэмцэлдэх хүсэлтэй байна гэсэнд хаан эс зөвшөөрсөнд тэд бүгдээр Бурхан багшийг тэмцэлд дуудаж, бидэнтэй олон түмний өмнө рид хувилгаанаар тэмцэлдэе хэмээсэнд бурхан багш зөвшөөрчээ. Ингээд гал луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс эхлэн хагас сарын турш өдөр бүр Бурхан багш ид шидийг үзүүлсэн цадигтай.

Шинийн нэгний өдөр:

Энэ өдөр Гэгээн ялгуулсан хаан Бурхан багшийг номын хуримд залах цаг дор газар хатгасан шүдний чигчлүүр мод тэр дариудаа гол, мөчир, үндэс нь долоон эрдэнийн мөн чанартай, таван багцадын хэмжээтэй, мөчир бүрээс нь цэцэг навч дэлгэрэн дэлгэрсэн үзэсгэлэн төгөлдөр мод болон хувирчээ. Энэ модны гэрэл нь нар, сарыг сүрээр дарж, анхилуун тансаг үнэр нь бүхэнд таашаагдаж, салхины аясаар намилзан найгахад нь номын дуу дуурсан дуурсаж байсан ажээ.

Шинийн хоёрны өдөр:

Энэ өдөр Удраяана хаан бээр Бурхан багшийг хүндлэн биширч эхлэхүй зүүн баруун зүгт нь байсан хоёр уул амар амгалан хутгыг олж үндэс бүхэн дэлгэрсэн үзэсгэлэн төгөлдөр эрдэнийн уул болон хувирчээ. Баруун ууланд хүмүүн төрөлхтөн хотол төгс буян үрийг эдлэн жаргахуй, зүүн ууланд нь адгуус амьтад эх болсон шимт байгалиа бишрэн айх аюулгүй амар жимэр цэнгэн найрсаж буйг үзүүлжээ.

Шинийн гурваны өдөр:

Энэ өдөр бурхан багшийг Шүнчидала хаан бээр тахиж хүндлэхийн цаг дор нүүрээ угаасан ус нь дусагнан буухдаа найман гишүүн төгөлдөр усаар рашааны дээд элбэг, 200 багцадын хэмжээтэй, долоон эрдэнээр чимэглэсэн, тэрэгний дугуйны мөөрний дайтай дугуй дугуй гэрлүүдээс нь өнгө өнгийн туяа сацарсан үзэсгэлэнт нуур болгон хувиргажээ.

Шинийн дөрвөний өдөр:

Энэ өдөр бурхан багшийг Индраварма хаан тахиж хүндлэхүйн цаг дор урд өдрийн хувилгаж буй болгосон рашаан нууранд дөрвөн талаас нь найман салаа гол гарган урсгаж бас эргүүлэн нуур луу нь цутгуулжээ. Энэ үеэс нуур луу нь эргэн цутгаж буй голын дуунаас нь Бодийн гишүүн долоо, Хутагтын найман мөр, Найман гишүүн, Гурван намтар, Зургаан барамид, Дөрвөн цаглашгүй тэргүүтэй номын дуу дуурсаж байжээ.

Шинийн тавны өдөр:

Энэ өдөр Ариун өглөгт хаан хүндлэн дээдлэхүй цаг дор Бурхан багшийн нүүр царайнаас 3000 ертөнцөд гэрэл түгэн сацарчээ. Энэ гэрэл гэгээ биед нь туссан хүмүүн бүгдийн сэтгэлийг гурван хор, таван түйтгэрээс ашид хагацааж бие сэтгэл нэн амгалан байхаар хувилгажээ.

Шиний зургааны өдөр:

Личчива нар өргөл хүндлэл үйлдэв. Түүнээ бурхан багш бээр олон нөхдийг нааш цааш нэг нэгнийхээ санааг мэдэлцэх хийгээд тус тусын буян нүглийн үйлийг мэдэх болгон зохиосонд бүгдээр баясан цэнгэв.

Шинийн долооны өдөр: